“Су.Батболд, Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт ирүүлээгүй” гэв
2016/12/07
Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед гарсан хэргүүдтэй холбоотойгоор цхаг үеийн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс дуучин С.Амармандахыг зодож, гэмтээсэн хэргийн асуудлаар тодруулга авсан юм.
-Дуучин С.Амармандахын зодсон гэгдэж байгаа хэргийг шалгах явц ямар шатанд явна вэ?
-“Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 43 настай хүн бусдад зодуулсан байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авсан.Мэдээллийн мөрөөр ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, хохирогчоор иргэн А-г тогтоож, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
– С.Амармандахын өмгөөлөгч энэ асуудалтай холбоотойгоор хотын дарга Су.Батболд болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт гаргуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр болсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Албан ёсоор тухайн иргэний өмгөөлөгчөөс өргөдөл ирээгүй байна. Энэ хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын байгууллагын хяналтад шалгагдаж байна.