Б.Баттөмөр гишүүний "Тэс петролиум" компани шатахууны үнийг хөөргөдөв
2016/12/09
Шатахууны импортын онцгой татварын хувь хэмжээг бууруулсан учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй гэх мэдээлэл саяхныг хүртэл шил шилээ даран цацагдсан санагдах юм. Хамгийн сүүлд буюу долоо хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаас мөн ийм шийдвэр гаргасан.
Гэвч гүйцэтгэх засаглалын татвараа зөөлрүүлэх урьдчилсан арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй. Газрын тосны бүгээгдэхүүн импортлогч "Тэс петролиум” компани уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Тус юмпанийн шатахуун түгээгүүрүүд нэг литр А92 төрлийн шатахууныг 1550 төгрөгөөр, дизель түлшийг 1660 төгрөгөөр худалдаж эхлэв.
Харин бусад компани шатахууны тарифдаа өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр "Тэс петролиум”-ийн шатахуун “Петровис”, “Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов.
Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоер ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал, аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан юм. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч момпаниудынхаа ачааллыг багасгасан. Үүнийг Засгийн газраас валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байв.
Дашрамд дуулгахад, "Тэс петролиум” нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн байгуулсан компани бөгөөд сонгуулийн өмнө шатахууны литр тутмын үнээ хамгийн түрүүнд бууруулж, жолооч нараас сайшаал хүртээд байсан билээ.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/12/12
Энэ хулгайч Энхболдын хошногоны нүхээр нь гартал мөнгө чихээ биз.
Зочин · 2016/12/12
Ард түмнийг ядарсан дээр нь мөлжиж,хөлжмөөр санагдсан юм байлгүй муусайн бирдүүд.Их дургүй хүргээд байвал "Дэлбэ...авна"гэдгийг мэднэваа.
Irgen · 2016/12/10
Ugaasaa hulhi shathuun zardag gazarshde, shahalt n dutuu, tulsh n tsartsalttai
Зочин · 2016/12/10
adgiin luivarchin
МАН ЗҮТГЭНЭ · 2016/12/09
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
Шаацгаа · 2016/12/09
Ийм хачин хар Пи Ар хийж явахымаа