18 жилийн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насанд онц хэрцгийгээр халдсан хэрэг гарсан. Уг хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм.

Шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шат дуусч,  шүүмжлэлийн шатанд явж байна.үүний дараа шүүгдэгч нар үг  хэлнэ. Тодруулбал  шүүгдэгч нар  шүүхээс юу хүсч байгаагаа хэлдэг. Тэдний үгийг нь таслах хориотой байдаг. Шүүгдэгч нар өөрсдийгөө гэм буруугүй  гэдгээ мэдэгдсэн. Ар гэрийнхэн нь ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа