Фэйсбүүк хэрэглэгч "Surnee Banzragch" ингэж бичжээ. Тэрээр дрхан нэхийгээс нэхий аваад хулхидуулжээ. Тэрээр бичихдээ "Дархан нэхийд хулхидуулав...
дулаан явбал мянган лан гэж бодоод 3 сар мөнгөө хураан байж нэхий дээл авахаар орон нутгаас хотод хүрч дархан нэхийгээс сонголтоо хийв. толины өмнө наана цаана эргэлдэх ч яахав.гоё сайхныг нь шилж сонгоод л авлаа. хагассайнд худалдан авалт хийгээд бүтэн сайнд замын унаанд хэв гаргачихна гээд өмссөнгүй, өнөөдөр гаргаад өмстөл харин яг чанар нь танигдлаа. хүүхдийн ороолт малгай өмсүүлээд өндийхөд хамаг энгэр нь нэг талдаа овоорчихож, ханцуй нь шуунаас төө хэрийтэй шуугдаж, за яахав гээд гараад алхалаа. 10 минут хүрэхгүй газар өмнө нь алхахад яадагчгүй л байсан. харин энэ удаад даарч хөрөөд хачин жигтэйхэн...нэхий гэсэн чинь юу вэ хөдөс гэмээр ямар ч илч байхгүй байх юм. арай ч дээ. эргээд холбогдох гээд лавлахаас 14 дугаар аваад залгатал бүгд холбогддоггүй дугаар байна даа. веб дээр байгаа дугаарууд нь бүгд холбогдохгүй байхын..
хүмүүсээс гомдол их ирж байгаа бололтой. ниргэсэн хойно хашгирав гэдэг нь л боллоо. арай л дэндүү юм.
380 000 мянга ч бага мөнгө биш юм даа.... яавал дээр вэ?
хүндхэн л юм боллоо"..гэсэн байна. 

Г.Наран 

zaluu.mn