Дугаарын хязгаарлалт дөрөв хоног ҮЙЛЧЛЭХГҮЙ
2016/12/29
Арванхоёрдугаар сарын 29 буюу өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна. Эл өдөр уламжлал ёсоор бүх нийтээр амарна.
Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлээд буй.Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
zochin · 2016/12/28
smeliig said bolsonoos hoish nair naadam tasarhaa bailaa,ene haand heleheer oilgoh sohoo ch alga........................................................