Мобикомын хэрэглэгчдийн утас өнөөдөр өглөөний 11 цаг орчмын үеэс утсаар ярьж болохгүй, сүлжээгүй болсныг уншигч Та анзаарсан байх. Энэ нь Мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлалаа. Тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэж хэлж байна. 
 
Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой ажээ. 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа гэсэн үг юм.  
 
Дашрамд сануулахад, Та утсаа 2G болгосон ч таны холбоо барих хүн энэ мэдээллийг уншаагүй Мобикомын хэрэглэгч бол мөн л мөнөөх хүнтэйгээ утсаар ярьж чадахгүй гэсэн үг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ дээрх мэдээллийг онлайнаар дамжуулж болох юм шүү. 
 
Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү. 
Settings - Cellular - Cellular Data Options - Voice - 2G
 
Хэрвээ Та “samsung” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү. 
Settings - More settings - Mobile networks - Network mode - gsm only

Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.