УИХ-ын гишүүн С.Жавхлан хүнс тараасаар байна
2016/12/31
УИХ-ын гишүүн Самандын Жавхлан 2016 оны сүүлийн 4 сарын цалин болох 6,168,844 төгрөгөөрөө өөрийн тойрог нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудыг хамарсан нэн ядуу 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ.
Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: "Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна" гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн уриалсан юм.
Зочин · 2017/01/13
Их хулын гишүүн гээд тэнгэрийн амьтан байх ёстой юм уу. Тэд үнэтэй костюмаа тайлаад гудманд гарч ганцхан өдөр ч болов гудамж цэвэрлээд үзэг л дээ тэгвэл цэвэрлэгчийн ажил ямар болохыг биеээрээ мэдрэнэ биз дээ. Энэ 76-д ер цэвэрлэгч байсан хүн байна уу дандаа л эрхэм дээдсүүд биш үү базарваань
зочин · 2017/01/01
Төрийн түшээ хүний үг үйлдэл ийм л байх ёстой баярлалаа.
Alta · 2017/01/01
sain bna ogii gevel gahtsiigaa gedeg
ganaa · 2016/12/31
boljil bna hvn baerlulna gedeg jini
ШААБАР · 2016/12/31
Уг нь УИХ-ын гишүүний хийх ажил биш л дээ. Гэхдээ Жавхлан гишүүн иргэдийнхээ аж амьдралыг хараад бухимдлаа илэрхийлсэн алхам гэж ойлгож байна. Түүний халуун сэтгэлд гүн талархал илэрхийлье. Бусад түшээд болон эрх баригчдад том анхааруулга мөн шүү. Хоосон шүүмжилж сууснаас хавьгүй том хатуу сануулга яах аргагүй мөн. Сэрээч эрхэм түшээд ээ.
zochin · 2016/12/31
hunii setgel saihan shu javhlandaa ene horvoogiin hamgiin sain saihniig husie.
Зочин · 2016/12/31
jawxalan shig xun mongolin tord olon baigasai..........setgel baiwal yu xisench butnee..........jawxalandaa bayrallaa.........
зөв ажил · 2016/12/31
Жавхланд баярлалаа. УИХ д Жавхлангаас баян олон хүн л сууж байгаа. Нам дагаж төрийн хөрөнгөөс луйвардаж авлигадахаас өөр зорилгогүй олон гишүүн байгаад харамсаж байна. МАН ын 7 хауст баяр, Ан ын 9.2 сая долларт баяхцогт мэтийн луйварчид төр улсыг минь ядууралд оруулж цөхрүүлсэн шүү
монгол эх · 2016/12/31
жавхлан гишүүн жинхэнэ монгол эр хүн