“Таньд ойрхон, Түмэнд итгэлтэй” гэх уриатай ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ нь иргэдээс мөнгө салгах хэрэгсэл болсоор удлаа. Гүйлгээ хийх болгонд л 100-500 төгрөгний шимтгэл суутгаж иргэдийнхээ халаас руу гараа шургуулна. Харин иргэд үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээцтэй өнгөрөөсөөр... Гэхдээ иргэд өөрсдийн олсон жаахан мөнгөнөөсөө хумслуулаад байхаар тийм баян цатгалан биш л дээ.  

Сүүлийн үед ХААН банкны бэлэн мөнгөний машиныг тойрсон асуудлууд ойр ойрхон гарах болсон. Сүлжээ тасарсан гээд виза карт нь хаана ч уншихгүй болох. Энэ үед ХААН банкны оочир ёстой л нэг утгаараа ихсэнэ. Арга ч үгүй биз Монголчуудын дийлэнх хувь нь ХААН банктай хамтран ажилладаг, басхүү мөнгө төгрөгөө байршуулж хадгалуулдаг болохоор тэр. Харин виза уншихгүй болоход ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, уучлалт ч гуйх ухаан байхгүй. Нөгөө хэрэглэгчид хаан гэх уриа бол цаашаа л байна гээд өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.

Гэтэл даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр бүр нөгөө АТМ нь хэрэглэгчийн мөнгийг өгөхгүй гонжирдог болсон сурагтай. Тодруулбал: Энэ сарын 18-нд нэгэн хэрэглэгч Сансарын ТУННЕЛ-д байрлах ХААН банкны АТМ-аас мөнгөө авах гэхэд данснаас нь мөнгө хасагдсан мөртлөө гарч ирээгүй гэнэ. Энэ талаар хэрэглэгчээ дээдэлдэг гэх ХААН банк руу утасдахад өргөдлөө өгчих л гэсэн аж. Харин энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй өнгөрсөн байна. Эсвэл өргөдөл авсан нэрээр тэгээд л мартах юм болов уу.

Хаан хэмээн хэрэглэгчдээ хошгоруулсан ХААН банк АТМ гэх бэлэн мөнгөний машинаараа иргэдийнхээ халаас руу савраа шургуулсаар байх уу.

16128058_1856736724611921_790350673_n 16128514_1856736747945252_1013236805_n 16176169_1856736737945253_514579031_n

Эх сурвалж: FACT.MN

ЧОЙ