Мунзуй Г.Нямдоржийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
2017/01/24
Өнгөрсөн зун “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тухайн үед “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдорж бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. Мунзуй хочит Г.Нямдорж гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан. Түүнийг Алтанбулагийн боомтоор хилээр гарах гэж байхад нь саатуулсан ч оргон зайлсан тул орон даяар эрэн сурвалжилж байсан. Улмаар 2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулсан байна.
Тэрбээр дахин ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан бөгөөд түүнд тусалсан байж болзошгүй хоёр хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Мунзуй Г.Нямдоржийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид баривчилсан юм.
Мунзуй хочит Г.Нямдорж Эрүүгийн хуулийн 149.3 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байсан. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно. Хэргийн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан болохоор Эрүүгийн хэргийн 261 буюу Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргосноор мөн нэмж шалгагдаж байсан. Улмаар прокурорын байгууллагаас Мунзуй Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ингэхдээ түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
zochin · 2017/01/24
энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг