Арилжааны банкууд охин компаниуд олноор нь үүсгэн байгуулж, тэдгээр компаниараа дамжуулан томоохон харилцагч нараа "луйварддаг" болжээ.

Банкныхаа хөрөнгөөр эсвэл  зээлийн барьцаанд тавьсан аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгөөр дүрмийн санг нь бүрдүүлсэн охин компаниудыг байгуулдаг байна. Худалдаа хөгжлийн банкинд анх ил болсон санхүүгийн энэ луйвар ч Голомт банк банкинд байдаг аж.

Тус банкны эзэд “Бодь” гэх хосолсон нэртэй 20 гаруй охин компанийг байгуулж, тэрүүгээрээ дамжуулан харилцагч болон хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг луйвардсан" байж болзошгүй тухай яриа томоохон харилцагч нарын дунд түгээд байгаа. Тиймээс ч энэ "ноцтой" мэдээллийг томоохон харилцагч нар удахгүй олон нийтэд дэлгэхээр болсон сурагтай. Харин энэ мэдээллээс болоод "Голомт" банкны нэр хүнд олон нийтийн дунд унаж, улмаар харилцагч нараа алдахад хүрвэл төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь шууд нөлөөлнө гэдгийг Д.Баясгалан захирал нь мэддэг л байлтай. Юутай ч "Голомт" банкны томоохон харилцагч нар гартаа оруулсан нотлох баримтаа баталгаажуулж, хуулийн байгууллагад хандахаар болжээ. Ингэж сэрэмжлүүлэхгүй бол ийм луйвар газар авч олон компаниуд хохироход хүрнэ. Харин санхүүгийн энэ луйврыг  Худалдаа хөгжлийн банк анх эхлүүлжээ.

Тус банкны эзэн ”Сахал” Д.Эрдэнэбилэг Кью-Эс-Си, Рийверстон, Юнайтед, Энержисистем, Канетик компаниудыг ажилтнуудынхаа нэр дээр байгуулж хэд хэдэн хуудуутай гүйлгээ хийж байжээ. 

Зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрүүгүй ижил загвараар бичигдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний долларын зээл олгосон нь УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны шалгалтаар тогтоогдсон. Тэгвэл "Голомт" банкны дэргэдэх 20 гаруй охин компаниуд нь ч бас ийм л загвараар байгуулагджээ. Ингэж арилжааны банкнууд охин компаниараа дамжуулан санхүүгийн  луйвар хийж байгааг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

Д.Гэлэг