Шатахууны үнийн талаар салбарын яамнаас мэдэгдэл гаргажээ
2017/02/06
Шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн.)
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны 01 дүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны 12 дугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж,холбогдох “Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.
Үүний үр дүнд Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан.
Гэвч 2017 оны 02 дугаар сарын шатахууны импортын үнэ 01 дүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна.
Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.
Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна.
Зочин · 2017/02/07
ene nuhdvvdiig sain shalgaachee. neftiin une shaldaa buuhad togtvortoi baidliin gereetei uhaanii yum yariad barag uniin buulgaagui bizdee. tegeed odoo uhsen atsaa yariad hiigeed baigaa yum be
tuk · 2017/02/07
delhii dahind vne 50 garui huvi buuhad yaalaa 90 tugruguur buuluu tegsen 20 huviar ushud l 150 tugrug nemdegn yaj bgaanbe
Зочин · 2017/02/06
Нефтийн үнэ буурахад үнэ буусан уу?ЗГ тийм өндөр татвар авч байсан уу? ҮНЭ өсөхөөр ШТС-уудын тоо өсдөг нь дэндүү юм.
Зочин · 2017/02/06
ҮНЭ БУУРАХААР НЬ ЯАДАГ БИЛЭЭ. ГҮРИЙДЭГ
Tomor · 2017/02/06
Тэгээд буурхаар нь дүлийрээд байдаг биз дээ
Tomor · 2017/02/06
Тэгээд буурхаар нь дүлийрээд байдаг биз дээ