АН-ын шинэ дээлийн ӨНГӨ
2017/02/09
АН-ын VII Их хурал энэ ням гаригт болно. Бараг Ерөнхийлөгчийн сонгуулийг багасгасан хувилбараар буюу гишүүдийнхээ дунд улс орон даяар сунгаа явуулж, намын даргаа сонгосон тэдний хувьд VII Их хурлаараа С.Эрдэнийг батламжилж, ирэх гурван жилийнхээ зургийг гаргах учиртай.
Мөн удтал хэлэлцэж буй АН-ын Үндсэн дүрэм, үзэл баримтлалын шинэчлэлийг эцэслэн батлах хүлээлт бий. Гэхдээ АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг энэ удаагийн хурлаар эцэслэн батлахгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж тодотгоно лээ. Тэгэхээр намын даргаа албан ёсных болгох, Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлагын бүтцээ шинэчлэх нь VII Их хурлаар хэлэлцэх гол асуудал байх нь. Харин ирэх тавдугаар сард товлохоор зэхэж буй VIII Их хурлаар шинэчилсэн Үндсэн дүрмээ эцсийн хувилбараар батлахаар тохирчээ.
ҮЗХ-НЫ ГИШҮҮН ОЛШИРЧ, ДАРГЫН ТООГОО НЭМЭХ ЗУРАГЛАЛ
Намын даргын сонгуулийн үр дүн нэгэнт гарч С.Эрдэнийг ялагчаар зарласан болохоор энэ асуудлыг түр азная. Харин сонгуулийн ялагдлаас өдөлж, өнгөрсөн хугацаанд 12 удаа хэлэлцэж нэгтгэн эцсийн хувилбарт шилжүүлж, дүүрэг, аймаг, сумдын намын үүрүүдээр хэлэлцүүлж эхэлсэн Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгад онцлох ямар заалтууд орсон нь АН-ын гишүүдэд сонирхолтой сэдэв. Үндсэндээ тоглоомын шинэ дүрмийг дээрээс нь хөөж үзвэл АН хоёр дэд даргатай ажиллахаар болжээ. Мөн Их хурал, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг Их хуралдай, Үндэсний бодлогын хороо, Ерөнхий зөвлөл болгон нэрийг нь өөрчлөхөөр болсон байна. Үндэсний бодлогын хороог 380 гишүүнтэй байхаар зааж өгчээ. УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна гэсэн үг. Гишүүдийн татварын тухайд жилийн гурван сая төгрөг байхаар тусгажзэ. Ингэхдээ Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хугацааг хоёр жилээр тооцож, хариуцлага тооцуулаагүй тохиолдолд дахин сонгогдох эрхийг нь нээлттэй үлдээсэн байна. Одоо мөрдөж байгаа АН-ын Үндсэн дүрмээр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228, үүний 50-иас доошгүй суудлыг эмэгтэй гишүүдэд ногдуулах заалт бий.
Харин шинэ дүрмээр 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39 хүртэлх насны гишүүдэд ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, 380 гишүүний 152 нь эмэгтэйчүүд, залуу гишүүнээс бүрдэх нь. Намын даргын сонгуулийн дараахан АН-ын “Шонхор”, “МоАХ”, “МоАН” фракциуд нэгдэж эхэлсэн тухай мэдээлэл бий. Магадгүй эдгээр фракц тэр дундаа “МоАН”-ын зүгээс Үндэсний бодлогын хороонд эзлэх залуусын квотыг нэмэгдүүлэх тохироо хийсэн нь энэ байж болох юм. Үүнээс гадна Үндэсний бодлогын хорооны дарга, орлогч даргыг хоёр жилийн хугацаатайгаар томилох хувилбарыг оруулж иржээ. Улмаар ҮБХ-г намын дарга, хурлын дарга, Ерөнхий зөвлөл зарлахаар болсон байна. Эндээс харахад АН-ын шинэ зургаар хоёр дэд дарга, ҮБХ-ны дарго, орлогч дарга гэсэн дөрвөн ч албан тушаал бий болох нь.
С.ЭРДЭНИЙН ХУГАЦАА ХОЁР ЖИЛ БАЙНА
Улс төрд тогтсон жишгээр бол ялагдсан намын дарга хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцордог уламжлал манайд бий. АН-ын хувьд шинэ даргатай болоод удаагүй ч ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн том даваа тэднийг хүлээж буй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж, АН-ын ялагдлын цуваанд цэг тавих уу эсвэл ээлжит нэгэн цохилтоо авах уу гэдэг нь түүний намаа хэрхэн зангидахаас хамаарна. Хэрвээ АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал С.Эрдэнийг огцруулах сэдэл намаас өдлөх нь тодорхой ч эцсийн хувилбарт шилжүүлээд буй дүрэмд арай өөрөөр заажээ. Тодруулбал, намын даргыг УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хавсарч үл болох албан тушаалд сонгосон, томилсон, эрүүл мэндийн шалтгаан гэсэн дөрвөн үндэслэлээр чөлөөлж, огцруулахаар заасан байна.
Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнийн удирдаж орсон АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч түүнд огцрох үндэслэл гарахгүй гэсэн үг. Зөвхөн сонгуулийн үр дүнг Их хурлаар хэлэлцэхээр заажээ. Гагцхүү УИХ-ын сонгуульд ялалт байгуулаагүй тохиолдолд намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шууд огцорсонд тооцох заалт байна. Үүгээр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд ҮБХ хуралдаж дээрх албан тушаалтнуудыг огцорсонд тооцож, Үндсэн дүрмийн хорооноос ажлын тав хоногт багтаан албажуулахаар тусгажээ. Мөн Их хурлыг санал хураалт явуулсан өдрөөс 90 хоногийн хугацаанд багтааж товлох юм байна. Энэ тохиолдолд дараагийн дарга тодрох хүртэл ҮБХ-ны даргад эрх үүрэг нь шилжих аж. Одоогийн АН-ын дүрэмд ийм заалт байхгүй ч шинээр оруулсан энэ заалт С.Эрдэнийг 2020 хүртэл АН-аас уях сэдэл байж мэдэх. Гэхдээ С.Эрдэнэ намын даргаар батламжлуулж, АН-ыг 2020 он хүртэл чиглүүлэх асуудлыг хараахан эцэслээгүй. Учир нь, Их хурлын төлөөлөгчдөөс 50+1 гэсэн саналыг авч байж тэрбээр албан ёсны дарга болно. Намын даргын сунгааны өмнөхөн “Шонхор”-оос хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн тохироо хийсэн ч эцэстээ С.Эрдэнийг зүтгүүлж, ялуулсанд эгдүүцэлтэй яваа фракц АН-д нэгээр тоологдохгүй. Тэгэхээр Их хурлаас өмнө тэдгээр фракцуудаа албан тушаалын хуваарилалтад оруулах замаар амыг нь нэгтгэх асуудал С.Эрдэнэд өнөөдөртөө бий. Өөр нэгэн содон заалт гэвэл намын даргын бүрэн эрхийн хугацааг хоёр жил байх заалт Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд байна. Ингэхдээ Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Их хуралдайгаас итгэл үзүүлсэн тохиолдолд намын даргын бүрэн эрхийн хугацааг сунгахаар тусгажээ. Одоогийн дүрэмд намын даргыг Их хурлаас дөрвөн жилээр сонгож, нэг удаа улиран сонгохоор тусгасан байдаг.
ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМ БАЙГУУЛЖ “ЧИХЭЭ ОНГОЙЛНО”
УИХ-ын дахь АН-ын бүлгийн даргын шийдвэрээр дэргэдээ Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулаад байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан хүмүүсийг намын Бүлэгтээ зөвлөгөө өгүүлэх зорилгоор байгуулсан гэх энэ зөвлөлд өнгөрсөн парламентад УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд багтаж буй. Тэгвэл Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр АН дэргэдээ Зөвлөхүүдийн танхимтай болох аж. Үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд энэ танхимд багтаж, намын даргатайгаа цаг үеийн асуудлаар санал бодлоо хуваалцаж байх аж. Үүнээс гадна Бодлогын зөвлөлийн бүтцийг Засгийн газрын бүтцйн дагуу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах аж. ҮБХ-ны гишүүн нь өөрийн саналаар хоёр хүртэл бодлогын зөвлөлд харьяалагдаж болох гэнэ.
АН-ын шинэ дээлийн өнгийг сонжиход ийм байна. Сунгаагаар тодруулсан намын даргаа батламжлах нь тэдний хувьд нэгдүгээр асуудал байж болох ч Үндсэн дүрмээ хэрхэн шинэчлэхээс зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн, 2020 оны УИХ-ын сонгуулийг дүр зураг тодрох учиртай. VII Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэх чиглэл байсан ч тавдугаар cap хүртэл хойшлуулсны цаана мэдээж ямар нэгэн тохироо бий. Магадгүй суурийг нь цутгачихаад байгаа Үндсэн дүрмийн шинэчлэлд дахин “косметик хагалгаа” хийх шаардлага тулгарсан ч байж болох. Гэхдээ Үндсэн дүрмээ фракцуудын тохироогоор бус нийт гишүүдийнх нь саналаар шинэчлэх нь АН-ын ирээдүйд хэрэгтэй гэдгийг энд тодотгох хэрэгтэй.
С.ГАНДӨЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2017/02/09
Бүдүүлэг харанхуй, аминч, болхи муу дадал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь уг хүний шинж төрөхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинж төрөхийн дэвшил л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Зочин · 2017/02/09
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Зочин · 2017/02/09
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Зочин · 2017/02/09
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Зочин · 2017/02/09
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
Зочин · 2017/02/09
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Зочин · 2017/02/09
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Зочин · 2017/02/09
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Зочин · 2017/02/09
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Зочин · 2017/02/09
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Зочин · 2017/02/09
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Зочин · 2017/02/09
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Зочин · 2017/02/09
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Зочин · 2017/02/09
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Зочин · 2017/02/09
Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)
Зочин · 2017/02/09
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум (3500000000) жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар 70 жилд бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс хулгайлж, луйвардаж авав. 3 сая ард түмэн ямарч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Зочин · 2017/02/09
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
Зочин · 2017/02/09
Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин хүний бодгаль шинжийг (хүн чанарыг) нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/
Зочин · 2017/02/09
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Зочин · 2017/02/09
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Зочин · 2017/02/09
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Зочин · 2017/02/09
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Зочин · 2017/02/09
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
Зочин · 2017/02/09
АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчидад өгдөг дээрэмчдийн нам, харин коммунист нам бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.
Зочин · 2017/02/09
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/