Канад улсын Калгари хотод өнгөрсөн сарын 23-нд 22 настай монгол иргэн Б.Итгэл  буудуулж нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.
 
Тэгвэл энэ хэрэгтэй  холбогдуулан 18 настай Осама Эффрат Мохамед гэгчийг өнгөрсөн бямба гаригт баривчилсан байна. Толгойдоо буудуулсан хүнд шархтай монгол уолсын иргэн Б.Итгэлийг “Pontiac G5” загварын цагаан машинтай үл таних этгээд Шелдон Чюмир эрүүл мэндийн төвийн өмнө орхиод зугтсан юм.
 
Тухайн үед хохирогч шархаа даалгүй нас барсан харамсалтай явдал болсон юм. Гэрчүүдээс авсан мэдээллийн дагуу сэжигтэн хоёр эрийг эрэн сурвалжилснаар  Осама Эффрат Мохамед гэгчийг ийнхүү цагдаагийнхан олж баривчлаад байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг