Нас барсан 10 мянган иргэний нэрээр улсын мөнгө завшжээ
2017/02/09
Халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн билээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан удаатай.
Тэгвэл энэ удаа нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа гэнэ. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн гэлцдэг. Тэгвэл хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ.
tebold · 2019/02/11
tsaazalmaar ymaa tegj bj l busad n aina shuu dee
Зочин · 2018/03/05
Arai aria huuli tsaaz gej bn u ene uls orond ezengui tur tum tum avilgalch naraas ehneesen tsaazalmaar bn shuu
зочин · 2017/02/22
Нийгмийн даатгалын байцаагч нас барсан хүний дансанд сарынх нь тэтгэврийг нь хийчихээд л өөрсдөө аваад л байдаг л юм байна лээ
зочин · 2017/02/22
Нийгмийн даатгалын байцаагч нас барсан хүний дансанд сарынх нь тэтгэврийг нь хийчихээд л өөрсдөө аваад л байдаг л юм байна лээ
Зочин · 2017/02/10
Ийм юм зөндөөн л гарч байдаг ш дээ. Одоогоос 5.6 жилийн өмнө Баянзүрхэд гарч байсн. Ядаж идсэн мөнгий нь төлүүлдэг юм уу?
чимэг-очир · 2017/02/10
баяжсан байцаагч нар нойр хулжиж байнаааа
Zochin · 2017/02/10
End hutgaldsan humuusiig nertei ustai ni bugdii ni bicheed ajlaas ni halaj, dahin turiin alband orj ajillah erhgui bolfoh heregtei
Ард · 2017/02/09
Амьгуй алба...
ШААБАР · 2017/02/09
Ингээд бичээд эхлэхээрээ хэрэг замхрахын дохио. Баахан сүр дуулиан болж болж нэг мэдсэн хэрэг хаагдсан байдаг жишиг тогтоод удаж байна доо. Манай хуулийнхан ийм л болчихсон улс. Ядаж л нотлох баримтаа сайн бүрдүүлж баталгаатай болсны дараа хүний нэр төрд халддаг баймаар юм.
иргэн · 2017/02/09
Эрдэнэийн хаацалж байсан хэрэг илрэх нь дээ
бархаа · 2017/02/09
С.эрдэнэ ингэж мөнгө завшдаг байсан.
Зочин · 2017/02/09
AN uu
Zochin · 2017/02/09
Sain shalgaj nygtlah heregtei
Зочин · 2017/02/09
shaaaal hudlaa barimt ni hana bna
Зочин · 2017/02/09
За Ардчилсан намынхан Баабар ахын хэлснээр С.Эрдэнэ даргыгаа шоронд очиж эргээд байхаас яахав??
Зочин · 2017/02/09
Mongold shudraga ym bnuu