Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг жижиглэн хувааж, хулгайлж, дээрэмдсэн үзэгдэл өнгөрсөн 20 жил ердийн үзэгдэл болжээ. Үүний нэгээхэн хэсгийг танд сийрүүлье.

Монгол газар шороон дээр хүн амьдраад олон зуун мянган жил болсон гэх. Энэ хугацаанд доошоо газар шороогоо дэлхийн цөм, дээшээ тэнгэр огторгуйгаа нар сарын явдалтай нь таньчихсан. Аргал түүсэн эмгэн, малд явсан өвгөн, хурганд явсан хүү, усанд явсан охин газар шороогоо дэндүү мэдэрнэ, танина. Тиймдээ ч оюут толгой, таван толгой, эрдэнэт гээд нэрлэчихсэн байх юм. Харин Орос ах нар өнгөрсөн зууны дунд үеээс шидэт дуран, хатгадаг төмрөөр шинжлээд судлаад, бичээд өгчихсөн нь яам тамгын газарт үлджээ. Бал дарга хөөрхий барьц алдаж  бүгдийг нь ухаад цөлмүүлчихсэнгүй, эрдэнэт гэх мэт даацтай хэдхээн уурхайгаа олборлоод яваад ирсэн. Шинэ зууны босгон дээр шинэ хуулиа мөрдөөд, газар дэлхийгээ төнгөхийг төнхөж, ухахыг нь ухаж эхлэв.  1998-2002 онд эх оронч, хичээнгүй түшээд Зориг, Дашбалбар, Отгонбилэг, Энэбиш, Зэнээ  нарыгаа нартаас явуулж эх орноо, газар нутгаа гэсэн хүнгүй болсон тул ухаж, сэндийлэх нь шуудраад явчихав.

2004 онд хамтарсан засгийн үед Лу.Болд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар /АМГТХЭГ/-н даргаар томилогдсон ба ашиг сохирхлын тэнцлийг 2 намд тэнцүүлэх үүрэг ноогдсон нь мэдээж юм. 2006.01 сард Элбэгдоржийн ЗГ ээлжээ өгч, ЕС М.Энхболд, ЗГХЭГДаргаар хожимоо оффшорчин гэх болсон Сү.Батболд нар ажиллаж эхэлсэн ба сарын дараа 2006.02 сард УИХГ Батж.Батбаяр Талст маргад ХХК-аараа Бүрэнхааны фосфоритын ордод ашиглалтын лиценз авчээ. Ингэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй байхад хууль зөрчин авсан талаар шүүх дээр маргаан өрнөж хүчингүй болгуулаад байсан ч хожим гэнэт үнэлгээ хийлгүүлсэн байжээ хэмээн цаас үзүүлэн лицензээ сэргээлгэсэн байна.

 

Үргэлжлэлийг эндээс