Р.Амаржаргалын амбийц ардчиллын үнэт зүйлээс үнэтэй байжээ
2013/11/12
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн Э.Бат-Үүл, Баабар нарыг “Амьд л байгаа бол ирцгээ”,”Ардчиллын үнэт зүйл бүхэнд чинь аюул нүүрлэлээ” хэмээн дуудаж байсан Р.Амаржаргал явахаар шийджээ.
Яагаав, С.Баярыг Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байхад З.Алтай “Муу найзын чинь урам хугарлаа” хэмээн туних, хатуурхахын хооронд хэлсэнсэн. Яг түүн шиг нөхцөл байдал Р.Амаржаргал гишүүнд тохиосон бололтой юм. Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн нэр хүнд, нийгэм дэх түүнийг дэмжих дэмжлэг, тэр ч байтугай өөрийнх нь эрүүл мэнд гээд аль ч талаас нь харахад Р.Амаржаргал, С.Баяр нарыг адилтгах шалтгаан олон юм. Гэхдээ Р.Амаржаргал С.Баяртай харьцуулбал “ядуу”. Бас хэн нэгнийг “долоож” эсвэл албан тушаалыг эрэмбэ харгалзалгүй хашиж сураагүй “этгээд” ажээ.
Р.Амаржаргалыг эрээд олдошгүй эрдэнэ мэт үнэд хүрдэг ҮЗХ-оосоо хүртэл “тавьж явуулахгүй” гэсэн шийдвэр гаргасны цаана өнөөх Ардчилсан намын үнэт зүйл гэгч байгаа юм. Үүнийгээ ч Ховд аймгийн АН-ын хорооноос өгсөн хариунд дурьдаж “Та бол Монголын ардчиллын нүүр царай” гэхчлэн “зусардаж” эгээтэй л “эмгэнэл”-тэй андуурам тайлбар хийсэн байв. Энэ үнэн билээ. Яах аргагүй Р.Амаржаргал бол Азийн анхны ардчилсан Монгол орны Ардчилсан хувьсгалын нүүр царай, амьд гэрч мөн гээд тодорхойлчиход маргах хүн гарахгүй биз. Ер нь Р.Амаржаргалгүй улс төрийг төсөөлөөд үзье.
Хамгийн аймшигтай нь амьдрал үргэлжилсээр, улс төр өрнөсөөр байх болно. Энэ бол улстөрч хүний хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хатуу хууль, эмгэнэлт хувь тавилан билээ.
Өөрөөр хэлбэл ямар ч мундаг лидерээр дутаж байсан улс орон үгүй юм.
Ардчилсан нам Р.Амаржаргалдаа хамаг “сайн сайхан”-аа өгч байсан үе бий. Ховд хотын төв талбайд сэхээтнүүдээ цуглуулж жагсаал хийснийхээ төлөө, талын нэг тарсан намуудаа нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэнийх нь төлөө, бие даан нэр дэвшиж ялалт байгуулж ардчиллыг аварсан гэж түүнийг албан тушаалаар “урамжуулж” байв. Тэрбээр Ерөнхий сайдаар 2000 оны УИХ-ын сонгууль хүртэл ажилласан. Гэхдээ дэндүү богино хугацаа үлдээд байсан болохоор “өмнөх Ерөнхий сайд нарынхаа “зуурч хаяад явсан бантан”-г цэвэрлэх гэсээр сонгуультай золгосон учир юу ч хийж амжаагүй дээ” хэмээн харамсан ярьсан удаатай.
Уг нь УИХ-ын 2012 оны сонгуульд Р.Амаржаргалыг Ховдод биш нийслэлд нэр дэвшүүлэх шийдвэр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 20-нд шийдэгдсэн билээ. Үүний өмнө УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-ынхан Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар аймагт бус Баянгол дүүрэгт өрсөлдүүлэхээр гэнэт татан авчирсантай төстэй байгаа биз. Ийм огцом шийдвэрүүд хэрэв аз таарахгүй л бол таагүй үр дүнд хүргэдэг. Учир нь өмнөх дөрвөн жилд сонгогдох тойрогтоо байдаг хөрөнгө, хүч, цаг хугацаагаа зориулсан нь ойлгомжтой. Гэвч Ц.Мөнх-Оргил, Р.Амаржаргал нарын цойлсон лидерүүдийн хувьд тэгтлээ тэвдэлгүй ялалт байгуулчихдаг л юм билээ. Яах аргагүй УИХ-ын 2012 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийн сонгогчид Р.Амаржаргалд итгэсэн. Нам нь юу юм бэ гэхээс Р.Амаржаргалын зүгээс хөрөнгө зараад сүйд болсон гэж бодохгүй л байна. Гэтэл 33.42 хувийн саналаар ялалт байгуулж чадсан. Баярласан гэж жигтэйхэн.
Гэтэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг ярьж эхлэхэд “Р.Амаржаргал Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг голжээ” гэж сонсоод ёстой л урам хугарсан гэхэд ч зөөлдөнө. Төрийн сайдын алба шүү дээ. Ингээд Р.Амаржаргал гишүүнээс өөрөөс нь лавлахад “Надад өөрийн гэсэн зарчим, итгэл үнэмшил байдаг. Түүгээр минь бол Ерөнхий сайд байсны хувьд энэ карьераа дээшлүүлнэ үү гэхээс дордуулахгүй” гэж “эрхэлдэг” байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, гэсэн гурван суудал л түүнд “таалагдах” аж. Гэтэл Ерөнхий сайдын асуудлыг намын дүрмийн дагуу шийдэж намын дарга нь авчихлаа. Тэр хүн УИХ-ын даргыг томилохдоо Ерөнхийлөгчийн “амыг харна”. Бас намын эв нэгдлийг хангах зарчмаа баримтлах учиртай. Ингээд шийдвэрээ гаргажээ. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээрээ л үлдэв. Засгийн газартай хариуцлага тооцох, УИХ-ын тухай хуулийн дагуу хэдэн сайдаа “базах”, институци хоорондын үл ойлголцлыг зохицуулах гэтэл үгийг нь авах хүн бараг олдоогүй бололтой юм.
Явъя. Ерөөсөө л больё. Хаашдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг телевизээр орон даяар шууд дамжуулахад ам алдчихсан юм чинь. Хэдэн, сэтгүүлч нь ч хаалга онголзуулаад “Явна гэсэн чинь яасан бэ” гээд хэцүү юм. Ингээд эхлээд ҮЗХ-оосоо татгалзах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй. “Дуугүй ламд дарж байж сахил хүртэнэ” гэгч болох нь. Тэгэхээр нь бүр ч гаарч УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ тавив. Тэрбээр туршлагатай, тулхтай улстөрчийн хувьд энэ бол тоглоом биш гэдгийг сайн мэдэж байгаа биз ээ. Тэр тусмаа УИХ-ын 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргийн нийт сонгогдын 33.42 хувийн санал эрхэм Р.Амаржаргалын хувьд юу ч биш юм уу. Тийм бол тэрхүү “азгүй” сонгогчид /Үүнийг бичигч би ч багтана/ 30.81 хувийн санал авсан МАН-ын Ч.Ганхуягийг, эсвэл 30.53 хувийн санал авсан Ц.Цогзолмааг албан хүчээр төлөөллөө болгох гээд сууж байх уу. Ардчилсан намаас нэр дэвших кандидат мундсан биш. Яах гэж ийнхүү “хорлон сүйтгэх” арга сүвэгчилж өөрөө өнөөх ардчиллын үнэт зүйлээрээ болон УИХ-ын сонгуулиар тоглов гэж бодохоос харамсах сэтгэл төрж байна.
Асуудлыг хэрхэн шийдэхийг хэн ч хэлж чадахгүй байна. УИХ-ын гишүүд хэрхэн шийдэх, “дарж байж сахил хүртээх” эсэх, эсвэл эрхэм лидер сонгогчдын итгэлийг УИХ-ын хурал дахь эрх мэдэлтэй нь хамт хөсөр хаяад явах юм уу. Энэ нь улсын төсвийн алдагдал болох 1,4 их наяд төгрөгтэй холбоотой юу, АН дахь их хагарлын эхлэл үү, мөн л тодорхойгүй. Ийм олон асуултын тэмдгээр хүрээлүүлэх нь Р.Амаржаргал гишүүнд таатай байж болох ч анхаарлын тэмдгийг ч бас ард түмнийхээ нүднээс олж харж байгаа гэдэгт итгэе.
У.Оргилмаа
Зочин · 2013/11/13
Amarjargal said aa ardchilsan nam tand gai avchirdag bus uu
Зочин · 2013/11/13
ардчилсан нам соцдекүүдээс с******** цаг болсон тэд дандаа урвагч нар байдаг
Зочин · 2013/11/13
Улс төрчдөд Улс эх орон нь чухал байдаг юм уу, нам нь чухал байдаг юм уу. Хэн ч биш юмнууд л ямар ч хамаагүй 1 намын хормойноос зуурч дарга нарын ********ийг долоож хатуу гишүүний байр суурь илэрхийлж буруу ч байсан зөв гээд донгодоод байдаг. Амаржаргал бол намаа байгуулалцхад гар бие оролцоод явж байсан Зоригийн талын хүн өөрөө байгуулалцсан намаа хаяад явах хүн биш. Одооны АН-д Зоригийн хэдээс үлдсэн цөөн хүмүүсийн 1. Тэгээд ч Зориг агсны АН болон Элбэгдоржийн АН 2 тэнгэр газар шиг ялгаатай. Одоогийн намын удирдлагуудын мунхаглал таалагдахгүй болхоор тэнд суух угаасаа утгагүй. Ер нь барууныхан шиг туршлагатай улс төрчид нь тухайн хөтөлбөр нь таалагдаж байвал аль ч намаас хамаагүй нэр дэвшиж байдаг шиг болмоор байна.
Зочин · 2013/11/13
тойргийн сонгогчид гэж юу балайраад байгаа юм УИХ-д гарсан хүн зөвхөн 1 тойргийн төлөө ажиллана гэж юу байсан юм тэдэнд чинь ИТХ гээд асуудалыг нь шийдэх хэдэн сэгсгэр юм суужил байдагшд. Ухамсартай улс төр хөгжсөн газар улсаа дампууруусан засаг байтугай удирдаж байгаа хүн нь хувийн жижиг асуудал гаргасан тохиолдолд төлөөлөх эрх байхгүй гээд баг бүрэлдэхүүнээрээ огцордог ёс суртахуун байдагийг хараа биздээ. Улс төрд ухамсар, ёс суртахуун гэдэг зүйл хамгийн түрүүнд байх ёстойг бу******даа мэдрүүлж манай инээдмийн улс төрд шинэ уур амьсгал оруулж ирж жинхэнэ эр хүн шиг зан гаргаж ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй улс төрчид байдгийг мэдрүүлсэн Амаржаргалыг дэмжиж байна. Ц******ид ч дэмжих болно.
Зочин · 2013/11/13
эдийн засгийн суурь мэдлэггүй атлаа амныхаа зоргоор чалчиж яваад улс орныгоо дампуурлын ирмэгт хүргэх дөхсөн,зальт шар үнэг шиг алтанхуяг,харсаар байтал хоосон мэдэмхийрч худлаа бурдаг сайд батбаяр,эрдэнэ нарыг р.амаржаргал шиг эрдэм мэдлэгтэй, зангарагтай,ард түмэндээ нэр хүндтэй шудрага хүн яаж тэвчих билээ.р.амаржаргал бол зөвхөн ан-ын нэр нүүр болсон хүн төдийгүй монголын ард түмний бахархал,хайр хүндэтгэлийг авсан хосгүй цөөхөн улс төрчийн нэг.үүнийгээ ч харуулж чадлаа...
Зочин · 2013/11/13
u orgilmaa gej ***** ****** uugai amaa tataad daldraach chi ter ardchilsan nam nertei daranguila****daas buruu yawj bga zasgiin gazraas naad hun chin ichij bnashde eruul bga negnee bitgii ingej ***** tolgoitoi altanhu*****n durwed fraktsaar darlaad bai.