Шатахууны үнээ бууруулахыг шаардсан ч шаардлагыг үл тоон долоо хоногтойгоо залгалаа
2017/02/11
Өнгөрсөн ням гарагаас эхлэн нефть импортлогч зарим нэг компаниуд дур мэдэн бензиний үнийг 100-150 төгрөгөөр нэмсэн билээ.
Харин амралтын өдрөөр таарсан энэ шийдвэрт дорвитой алхам аваагүй ч даваа гарагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд", "Петростар", "НИК" зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан юм.
Нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж тус газар мэдээлсэн.
Иймд шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор буюу өнөөдөр буулгахыг нэр бүхий компаниудаас шаардсан. Гэтэл эдгээр компаниуд өдийг хүртэл үнээ буулгаагүйгээс гадна харин нэмж бусад салбаруудынхаа үнийг нэмэн энэ байдал нь долоо хоногтойгоо залгаж байна.
Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан.
Гэвч энэ оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.
Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл хийсэн.
Харин одоо энэ асуудлаас хойш долоо хоног өнгөрсөн ч ямар нь дорвиотой шийд гарсангүй байдал хэвээр үргэлжилсээр. Гэтэл дур мэдэн үнээ нэмсэн компаниудын толгойг илсээр тэдний үнээ нэмсэн бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очсоор.
Даруй үнээ буулгахыг шаардаад байтал холбогдох газрын шаардлагыг үл тоож байгаа ДАВАРСАН компаниудадаа яаралтай арга хэмжээ аваач ээ холбогдох газрын дарга нар аа Та бүхний гаргах гэсэн шийдвэрийн хүлээлтэд иргэд хохирч, задарсан компаниуд ашиг олсоор байна шүү дээ.
Irgen · 2017/02/13
Terbumaar ni torguuli tawi
ЗОЧИН · 2017/02/13
ТОМ ТОЛГОЙТОЙ ХХК-УУДЫГ ТОЛГОЙГ НЬ БӨХИЙТЭЛ ТОРГОЖ, СУРГАМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ... ДАВАРСАН НОВШНУУД ВЭ?
Зочин · 2017/02/12
Сөнөж байгаа үндэстэн л юм биз дээ бид нар. Эх зах ёс журам байхгүй. Сөнөөж байгаа хэд нь бас удахгүй мөхөөд дуусахаа бодохгүй шуналтай
Зочин · 2017/02/11
Iim chadvargui lalriin baiguullaga bgaad yaadag yum be. Tatan buulgaj heregtei. Hudlaa suuj ulsaas tsalin avsan muu hogiin shaarnuud. Zailtsgaa ta nar, mongold hereggui
Зочин · 2017/02/11
Iim chadvargui lalriin baiguullaga bgaad yaadag yum be. Tatan buulgaj heregtei. Hudlaa suuj ulsaas tsalin avsan muu hogiin shaarnuud. Zailtsgaa ta nar, mongold hereggui
Zochin · 2017/02/11
Temtsel gedgiig meddeggui mongolchud hohino.ta narin songoson humus dugarch bnu
Зочин · 2017/02/11
Buulgah bailgui dee!
Будхүү · 2017/02/11
Сонгуулаар шатахууны кампонаас мөнгийг нь аваад хэрэглэсэн үнэ нэмж мөнгө олж авна
Зочин · 2017/02/11
darluulj bAIHDAA TAARSAN UNDESTEN BOLJDEE TEMTSEJ MEDEHGUI YUCH BOLSON HALAASAA TEMTERCH BUSEE CHANGLAAL YAVAAD BAIDAG