22 тэрбумаар боссон цогцолборт асуудал бугшжээ
2017/02/12
Сүртэй нээсэн “Авто худалдааны цогцолбор” хүнгүй хоосон байна. Улаанбаатар хотын төвөөс 24 км-ийн зайтай байрладаг энэ цогцолборын үйл ажиллагаа зургадугаар сараас зогсонги байдалд оржээ.
Ажил өрнөх бус асуудал бугшсан Робин Хардинг, Кана Инагаки Японы Засгийн газар компаниуд болон хөрөнгө оруулагчдад хандаж, АНУ-д хөрөнгө оруулах нарийн төлөвлөгөө гаргаж өгөхийг уриалав.
Энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэ энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа хэлэх үг, тавих саналтай байхад тустай гэнэ. Японы топ гурван компанийн захиралд Засгийн газраас хөрөнгө оруулалтын тодорхой тоо гаргахыг сануулсан хүсэлт ирсэн гэнэ. Ерөнхий сайд түүнчлэн улсын хөрөнгө оруулалтын сангуудыг энэ цогцолборын бүтээн байгуулалтыг нүдээр үзэхээр тус газрыг зорилоо.
Өнгөрсөн намар Өгий нуур руу сурвалжлагаар явахаар хотоос гарахдаа төв зам дагуу “Авто худалдааны цогцолбор” гэсэн бичигтэй том самбар харснаа тод санаж байна. Тиймээс баримжаалж очих санаатай зам дээрх хаягийг нь бүлтийтэл хайгаад ер олсонгүй. Өнгөрчихсөн юм болов уу хэмээн санаа зовниж байтал ашгүй засмал зам салаалсан харагдав. Цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төв замаас цогцолбор хүртэлх 1.8 км зам шинээр тавьсан нь энэ юм байна.
Автомашины зогсоолуудыг битүүлэхээр төлөвлөжээ
Цагаан тороор хашаалсан цогцолборын хаалгыг дангинатал цоожилсон байлаа. Харуул нь биднийг даргаасаа зөвшөөрөл авч дотогш нэвтрүүлсэн юм. Үүдээр нь ороход тэнд зургаа, долоон приус машин болон харуулаас өөр хүнгүй эл хуль харагдлаа. Цогцолборын засмал замын баруун хэсгээр машин угаалгын төв, 5-7 цайны газар, даатгалын байгууллага болон нэг цэгийн үйлчилгээний сэндвичэн барилгууд байх аж. Цааш явбал түргэн үйлчилгээний цэгүүд шиг жижиг хоосон байшингууд эгнэжээ.
Эдгээрээс өөр барилга байгууламжгүй энэ газрын үлдсэн талбайг цементээр хучиж, автомашины зогсоол болгохоор зэхсэн байна. Өвлийн цагт ороод дулаацчих газаргүйг нь эс тооцвол талбайн гэрэлтүүлэг, камер зэргээс нь харахад үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой мэт.
Ингээд орчин тойрноо ажиглаад буцахын алдад зарахаар зэхэж буй машины эзэд болох хоёр залуутай таарав. Тэднээс цогцолборын талаар санал бодлыг нь асуухад “Бид анх байгуулагдахад нь нэг зогсоолыг дөрвөн саяар тооцож, нийт 10-ыг 40 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн нэг цэгийн үйлчилгээ ажиллахаа больж, үйл ажиллагаа нь бүр зогсчихсон. 40 сая төгрөгөө банкинд хадгалж байсан бол өдийд хүү нь бодогдоод өсөж арвижих байлаа.
Нэгэнт худалдаад авчихсан талбай дээрээ машинаа зогсоохоос өөр арга алга. Интернэтээр борлуулж, авах хүнд нь эндээс зөөж үзүүлж байгаа. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж бизнес эрхлэгчид хохирч байна. Энэ цогцолборыг ашиглалтад оруулах үгүйг нь мэдмээр байна. Одоогийн удирдлагууд нь автомашины зогсоолуудыг сэндвичээр битүүлнэ гэж дуулдсан. Тэртэй тэргүй өнөөг хүртэл битүү захгүй үйл ажиллагаа явуулаад болоод ирсэн. Энэ бол мөнгө идэж уух гэж байгаа арга байх” гэв.
Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол, автомашины түгжрэл болоод буй. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ асуудлыг шийдэхийн тулд ядаж эхний ээлжинд бэлээхэн бариад бэлдчихсэн “Авто худалдааны цогцолбор”-ыг ажиллуулж эхлэх хэрэгтэй баймаар. Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, сэлбэг, техникийн худалдаа эрхэлдэг есөн зах одоогоор ажиллаж байна. Ойролцоогоор 10 мянган түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6-10 мянган хүн үйлчлүүлдэг аж.
Энэ тооны хүмүүс автомашин худалдан авахын тулд хотыг бүтэн тойрдог гэсэн үг. Нөгөөтэйгүүр, 10000 автотмашиныг зарахын тулд асааж, моторыг нь үзүүлж таарна. Тэр тоолонд утаа үйлдвэрлэж байгааг тооцох хэрэгтэй. Судалгаанаас харахад агаарын бохирдлын 10-20 хувь нь автомашины утаанаас үүдэлтэй гэдэг. Тиймээс л энэ бүх хүчин зүйлийг харгалзан авто худалдааны захыг хотын төвөөс нүүлгэх шийдвэр гаргасан, уг нь. Харамсалтай нь, төр засгийн удирдах залгамж манайд байдаггүйгээс өмнөх удирдлагуудынхаа гаргасан шийдвэрийг дараагийнх нь амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүйг “Авто худалдааны цогцолбор”- ын дүр төрх харуулж байна.
Улаанбаатрын есөн техникийн захаар өдөрт 6-10 мянган хүн үйлчлүүлдэг
Нийт 130 га газрыг 12 хэсэгт хуваан цогцолбор барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эхний ээлжинд дөрвөн хэсэгчилсэн талбайг 22 тэрбум төгрөгөөр тохижуулжээ. 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоол борлуулсны төлбөр болон улсын газрыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогоос бүрдүүлсэн гэсэн тайлбарыг албаныхан хэлж байгаа юм. Хэдийгээр нийслэлийн төсвөөс нэг төгрөг гараагүй гэж байгаа ч улсын газрыг хувийн хэвшилд зарж мөнгө олно гэдэг улсын хөрөнгөнөөс гарсантай ялгаагүй юм.
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй агаар нэг ойлголт. Хамгийн гол нь 22 тэрбум төгрөгөөр 22 га газарт бүтээн байгуулалтын ажил хийжээ. Хар ухаанаар бодоод үзвэл нэг га газарт нэг тэрбум төгрөгийн “хаясан” болж таарах нь. Гэтэл хямд материалаар хийсэн торон хашаа, тоотой хэдэн сэндвичэн барилгаас өөр зүйлгүй. За яах вэ, зам тавих болон талбайг хучихад чамгүй хөрөнгө зарсан байж болох ч хэн ч харсан 22 тэрбумд таарсан бүтээн байгуулалт тэнд лав алга байна гэхэд хилсдэхгүй. Дээрээс нь одоогийн удирдлагууд нь битүү зах болгох төлөвлөгөөгөө хэдийнэ гаргасан гэх. Үнэндээ битүү дээвэртэй авто зах байдгийг мэдэхгүй юм. Бас л нэг мөнгө олох арга нь юм болов уу гэж хардахаас аргагүй ийм хачин шийдвэрүүд дуулдаж буй нь хачирхалтай. Уг нь хамгийн түрүүнд худалдаа эрхлэгчдээ татах бодлого баримталмаарсан.
Хамгийн гол нь улсын газрыг заран байж хийсэн ажил учир үүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлчихмээр байгаа юм. Дэлхийн аль ч хотод манайх шиг хотын төвдөө автомашин худалддаг захтай газар байхгүй гэдэг. Тиймээс нэгэнтээ л нийслэлийн ИТХ нь тогтоол, Засаг дарга нь захирамж гаргасан болохоор Улаанбаатар хотод амьдарч буй нэг сая гаруй иргэний нийтлэг эрх ашгийн төлөө хотын удирдлагууд уг худалдааны төвийг босгох ёстой.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
шаабар · 2017/02/13
Өмнөхөө муулах шиг амархан ажил гэж байхгүй. Түүнийгээ түр хойш тавиад одоо тулгамдсан ажилдаа хотын удирдлагууд орох нь зөв. Харин тэр мөнгө идэж уусан гэх хардлага баримт байгаа бол нийтэд ил зарлаад хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй биз. Гол нь энэ захаа ажиллуулах талаар илүү анхаармаар.
машины наймаачин · 2017/02/13
батүүлийн хүүхэд л хамаг мөнгийг нь өөрийн данс руу оруулаад алга болгосон гэдэг. одоо гэтэл шалгаж байгаа ч юм алга.
irgen · 2017/02/12
Ingej iddeg ym Batuul Terguutei AN namiin hiij duussan geel huuguud nuulgene geed bsan biz de hiisen ym bhgui hairan hurungu Ulsaa urund oruul maluud helehch ug oldohgui ym da
zocin · 2017/02/12
boon idsen uusan l asuudal baigaa baih hiisen ajliihaa mongiig ni ogohgui jil ongorloo baidrag baihdaac ihl budilaan hutgasan daa
zocin · 2017/02/12
boon idsen uusan l asuudal baigaa baih hiisen ajliihaa mongiig ni ogohgui jil ongorloo baidrag baihdaac ihl budilaan hutgasan daa
zocin · 2017/02/12
boon idsen uusan l asuudal baigaa baih hiisen ajliihaa mongiig ni ogohgui jil ongorloo baidrag baihdaac ihl budilaan hutgasan daa
Зочин · 2017/02/12
Зориг гаргаад хотоос бүх том захуудаа гаргах хэрэгтэй цаашлаад их сургуулиуд төр захиргааны байгууллагууд гээд. Шийдмэг байдал дутагдаад байна!