Шинэ Эрүүгийн хуулиар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээд хүчин хийснээс бага ял авна
2017/02/14
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар бол хүчин хийсэн этгээд хүндрүүлэх нөхцөлгүй бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг. Харин хүндрүүлэх нөхцөлтэй бол 5-10 жилийн оноож байгаа. Мөн онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байгаа.
Эрүүгийн хуулинд энэ төрлийн өөр гэмт хэрэг байгаа нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн заалт бий. Хэрвээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлэх нөхцөлтэй бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа.
Удахгүй хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ Эрүүгийн хуулинд харин хүчин хийсэн бол ял нь харьцангуй чангарсан гэж хэлж болно. Харин бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол толгойг нь илээд өнгөрөөхөөр байна. Өөрөөр хэлбэл ялыг нь харьцангуй хөнгөрүүлжээ. Тодруулбал шинэ эрүүгийн хуулийн
12.2 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
1.Хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэж заажээ. /Эх сурвалж http://www.legalinfo.mn/law/details/11634?lawid=11634/
Ялыг ийнхүү хөнгөрүүлж болохгүйг анхааруулсан нэгэн тоон судалгааг хүргэе. Сүүлийн хоёр жилд хүчингийн хэргийн тоо эрс нэмэгдсэн. Тодруулбал 2015 онд нийт 186 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2016 онд энэ тоо 191 болж өссөн байна. Энэ төрлийн хэрэгт холбогдсон этгээдийн тоо 2015онд 209 байсан бол 2016 онд 225 болж өссөн байна.
Ийм байхад шинэ эрүүгийн хуулинд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдэд харьцангуй бага ял оноож үүнийгээ тун удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа нь хүнийг хүчиндэх биш бэлгийн дур хүслээ ёс бусаар буюу гаж байдлаар илэрхийл гэдгийг сурталчлаад өгч байна.
Мөн шинэ эрүүгийн хуулинд бэлгийн дур хүслээ хууль бусааар хангасан гэх хэсэгт ямар ч хүндрүүлэх нөхцөл тусгаагүй нь учир дутагдалтай байна. Нөгөө талаас энэ төрлийн хэргийн хохирогч болсон хүн бие, сэтгэл зүй сэтгэл санаагаараа хохирдог. Удаан хугацааны сэтгэл зүйн засалд хамрагдах шаардлагатай болдог. Ийм засал хийлгүүлж дуусаагүй байхад л өөрийг нь хохироосон хүн гадуур эрх чөлөөтэй явна гэдгийг та нэг төсөөлөөд үзээрэй.
Иймээс хуульд өөрчлөлт оруулах эрхтэйгээр нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүдээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулж ядаж энэ хэсгийг өөрчлөхөд анхаарлаа хандуулна уу.
Зочин · 2017/02/24
яах ч үгүй . Чи өөрөө арчаатай бай
Зочин · 2017/02/24
эр нөхрөө хөгшин хүнд алдаж байвал чиний хохь . Залуу насны цог золбоо чинь яачихаараа хормойгоо өшиглөж үхээнц дорой явдаг юм дээ чи хохь нь
Зочин · 2017/02/24
чи манъяк уу
Зочин · 2017/02/24
за нөгөө хэдэн саяын цалинтай айхтар шүүгчид хүний амьдралаас тасарсан туу туухайг өгдөөсөн хууль боловсруулж суух юм даа
зочин · 2017/02/24
наад хуулиа буцаагаад өөрчлөөч..одоо нийгмээр дүүрэн маньякуудтай болгох гээд байгаамуу
Зочин · 2017/02/23
Энэ ер нь яачихсан малууд гэхээрээ ийм байдаг байна вэ??? Гаж донтонгууд маняк нарыгаа хамгаалж байна шд. Хүчиндэх бол хүчээр хурьцал үйлдэхийг хэлдэг, харин ёс бусаар хангана гэдэг чинь бүр их аймшигтай үйлдэл шүү дээ. Дээр байгаа малууд бол малаасаа дор бэлгийн гаж донтонгууд юм биш үү.
Зочин · 2017/02/18
УУЦ,ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ:
Зочин · 2017/02/18
БОЛЬЁ ОО
SS · 2017/02/17
Ө за за. Тэгээд нэг сумын засаг дарга малын эмч хүүхнийхээ бэлгэс рүү дроцов чихээд байх нь боломжийн юм байна л даа. юу гэнэ вэ 2 сараас 2 жил гэнэ үү. энэ 25 жилд ард түмэн чинь гаж, харгис ёс бусаар сексддэж ханадаг болцийшдээ. Лаларын амьдралаас хол мэдэхгүй л байнадаа хуульчид минь. ийм толгой илсэн хууль хийж байхаар болиод жилийг нь хүндрүүлээч
Зочин · 2017/02/16
ЗӨВ ШҮҮ
Leesbii · 2017/02/15
Maltai hurtsah goomo baij jiriin hyniig hoshmogdoh sadist baih zereg orno
Leesbii · 2017/02/15
Maltai hurtsah goomo baij jiriin hyniig hoshmogdoh sadist baih zereg orno
oyungerel · 2017/02/15
teneg huniig zonog hogshon awgai hairtai chi ganchan minii chi coglog shuu geh meteer uran ugeer huurch dur huslee hangaj ger bul uimuulseer baih um
oyungerel · 2017/02/15
ene ger bul uimuuleed baigaa hogshon awgai nariig yaah be
oyungerel · 2017/02/15
gerbul uimuulsen baga zaluu huniig sadar samuund uruu tataj dontuulsan iim uildeld huuli heregtei baina
zochin · 2017/02/14
gomo monhoo chi nogoohoo l bodoj suuna uu hajuugiin chin orts yum chin ta 2 odor bolgon uulzsan ch bno shde
Зочин · 2017/02/14
HYCHIN HIISEN ETGEED SHINE HUULIAR HUUCHIN HUULIASAA BAGA YL AVNA GEJ BICHEECH.
Зочин · 2017/02/14
БОЛЬЁ ОО
Зочин · 2017/02/14
belgiin dur khuselee es busaar khangakh gedegt yu orokhiig deed shuukh tailbarlakh biz es bus zuiliig khen khen ni khuseed khiigeed baikhad gemt khereg gekh ni utgagui
Зочин · 2017/02/14
Трансжендер Солонго гээд баадгаараа бавалцдаг заваан юмыг сурталчлаад байгаа энэ нийгэмд энэ бол юу ч биш юм бна