УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордны гадаа буун дуу гаргаж олон нийтийг айдаст автуулсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг суллахын төлөө тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл тэрбээр өчигдөр 17.00 цагийн үед Ц.Мөнхбаярыг балтан даалтанд гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан юм.

Г.Уянга гишүүн Ц.Мөнхбаярыг хувийн байдал, хувь хүний мөн чанарыг нь харгалзан үзэж мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд мөрдөн байцаагч дуудсан цагт саадгүй ирүүлж, хэрэг шалгах ажиллагааны явцад төлөв томоотой байлгахыг батлан даахаа мэдэгдсэн аж.

  Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Уянга гишүүний хүсэлтэд 72 цагийн дотор хариу өгөх ёстой. Ц.Мөнхбаяр нар өдгөө Хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.

 

Х.Даваа