Самар 

Самар нь цусан дахь сахарын хэмжээг тогтмолжуулдаг. Жингээ хасч байгаа хүн хэрэглэхэд тохиромжтой. 

Салмон буюу хулд загас 

Хулд загас омега-3-аар баялаг байдаг бөгөөд үрэвслийн эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна бодисын солилцооны хам шинж, ревматоид артрит,  судасны хатуурлаас таныг сэргийлэх болно. 

Гаа 

Гаа нь биеэс хорт бодис гадагшлуулах нөлөөтэй. Цайны хандтай хамт буцалгаж хэрэглэвэл зохимжтой. 

Цагаан гаа 

Цагаан гаа өвчин намдаах ид шидтэй. Сарын тэмдгийн өвдөлт, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх зэрэгт жижиглэн хэрчиж хоол цайнд хэрэглэнэ. 

Сагаган зөгийн бал

Ангина, ханиадны үед хэрэглэхэд нэн тохиромжтой. 

Байхуу цай 

Байхуу цай таны даралтыг бууруулна. Даралт бууруулах хамгийн хямд эм нь байхуу цай юм.