УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордны гадаа буун дуу гаргаж олон нийтийг айдаст автуулсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтанд гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан билээ.

Тэрбээр Ц.Мөнхбаярыг хувийн байдал, хувь хүний мөн чанарыг нь харгалзан үзэж мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд мөрдөн байцаагч дуудсан цагт саадгүй ирүүлж, хэрэг шалгах ажиллагааны явцад төлөв томоотой байлгахыг батлан даахаа мэдэгдсэн юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Уянга гишүүний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй байна.

Учир нь хуулийн дагуу тус дүүргийн шүүхэд сэжигтнийг батлан даах хүсэлтээ гаргах ёстой. Гэвч прокурорт гаргасан өмгөөлчийн хүсэлтэд хүсэлт хавсаргасан учраас энэ асуудлыг хуулийн дагуу шүүхээс хэлэлцээгүй юм байна. Тиймээс Ц.Мөнхбаярыг саатуулах хугацааг сунгажээ Ц.Мөнхбаяр нь өдгөө Хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.

Х.Даваа