Иргэдийг хохироодог “Жи мобайл” компанид хариуцлага тооцъё
2017/05/29
Үндэсний оператор “Жи Мобайл” компани хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа талаар цахим орчинд мэдээлэл гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн оршин суугч "Жи Мобайл" компанийн NP-10 гэх төхөөрөмжийг 120 GB дата эрхийн хамт лизингээр худалдан авчээ. 2014 онд тус компанийн зүгээс дүүргийн хороодоор дамжуулан борлуулалт хийж байсан аж. Тухайн үед wifi цацдаг төхөөрөмжийг худалдан авсан ч ашиглаж чадаагүй байна. Ингээд Жи мобайл компанийн салбарын захирлуудтай уулзаж удаа дараа гомдол гарган өргөдөл бичиж өгчээ. Гэвч асуудлыг шийдвэрлэж өгөөгүйгээр барахгүй шүүхэд шилжүүлжээ. Хэрэглэгчийн зүгээс үндэсний ганц оператор компани учраас хүлээцтэй хандаж ирснээ учирлаж байна. Тэрээр “Салбарын захирлуудтай уулзаж хэд хэдэн удаа өргөдөл бичиж байсан. Мөн оператортай нь холбогдож учир байдлыг тайлбарлаж байсан. Гэвч асуудлыг шийдэж өгөөгүй” хэмээн ярилаа. Энэ хугацаанд нэг удаа тус компанийн инженер гэрт нь ирж шалгаж үзэн “Нам дор газар учраас ажиллахгүй” гэдэг дүгнэлт гаргасан байгаа юм. Ингээд хэрэглэгчийн зүгээс төхөөрөмжийг ажиллуулах боломжтой эсэхийг компаниас тодруулан нэмэлт төхөөрөмж суулгах боломжтой гэдгийг мэдэж авсан байна. Тэрхүү нэмэлт төхөөрөмжийг суулгаж өгөхийг хүсч мөн л өргөдөл гаргасан аж. Гэсэн хэдий ч асуудлыг шийдэж өгөлгүй таг чиг болдог “Жи мобайл” компанид гомдолтой байгаагаа илэрхийлж манай сайтад хандсан юм.
Ийнхүү гурван жил дамнан төхөөрөмжийг ажиллагаатай болгож өгөөч гэж хүссэн ч ямар ч хариу ирүүлж байгаагүй тус компани хэрэглэгчийг хохироож байна. Эцэст нь салбарын захирал болон ажилтнууд нь асуудлыг шийдвэрлэх чадамжгүй учраас удирдах албан тушаалтантай нь холбогдохыг хүсч н.Басбиш гэдэг даргынх нь утсаар /98101399/ холбогдсон тухайгаа учирллаа. Харин тэрхүү дугаараар дээрх захирлынх нь туслах бололтой хүнтэй холбогдтол "Нэгэнт шүүх рүү шилжүүлсэн бол яах ч аргагүй. Та зөрүүлээд гомдол гаргаж өгөхгүй юу" хэмээн хариулжээ.
Үндэсний гэгдэх ганц оператор нь ийнхүү хэрэглэгчийг хохироосоор байгаад гомдолтой байгаа энэ дашрамд дуулгая. Өдгөө Жи мобайл компаниас авсан төхөөрөмж нь цоо шинээрээ байх бөгөөд нэмэлтээр өгсөн 120 GB дата нь тэр чигтээ байгаа юм байна. Одоогоор эл төхөөрөмж, дата эрхийг шүүхийн байгууллагад хүлээлгэж өгсөн аж. Хэрэглэгчийн зүгээс шүүхээр далайлган иргэнийг хохироож сурсан "Жи Мобайл"-ыг яах ёстой вэ. Иймэрхүү байдлаар иргэдийг шулж байгаа үүрэн холбооны компаниудтай хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй бололтой.
-
1
-
2
Зочин · 2017/05/30
yumaa xereglej chadkuu baij yaax gej awdag bnaa
Hereglegch · 2017/05/30
Ene tuhuurumj sain shde ashiglaj baigaa gazar n gehees huduu ch wifi tsatsna anh awahda shalgaj awdaggui ym bhdaa nadad 3 jil boljiin
zochin · 2017/05/30
Estoi vnen eroosoo svljee barihgvi zondoo olon hvn hohirson shvv shvvh sergiileh gj ybsaar hvmvvs mongiig ni ogson estoi dampuu hohirood hereggvi heregseltei vldsen
Zochin · 2017/05/29
Naad tuhuurumjiig haraahaas durgvi hvrch bna.20000 tug tulj evderhii novsh avaad bas shvvh ene ter geed baisan nemej 240000 avaad alga bolson doo zailuul
Zochin · 2017/05/29
Naad tuhuurumjiig haraahaas durgvi hvrch bna.20000 tug tulj evderhii novsh avaad bas shvvh ene ter geed baisan nemej 240000 avaad alga bolson doo zailuul
мглМАНГАЛБАЗАР · 2017/05/29
ИЙМ ТӨХӨӨРӨМЖ МАНАЙ ЗАВХАНД ЗҮГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.
zochin · 2017/05/29
haraal idsen gazar bgaa ym daaa bitgii uilchluul