Сэрэмжлүүлэг: Асуудалгүй шинэ машин гээд зарах байх даа...
2017/06/21
Монголчууд тэр бүр шинэ машин унаад байдаггүй. Гол төлөв гадаадууын унаж байгаад уйдсан, сольсон, ашиглалтын хугацаа дууссан машиныг оруулж ирэхээр нь авч унадаг.
Тэгвэл энэ эрэлтийг ашиг хонжоо хайгчид хүнлэг бусаар ашиглаж байна. Тодруулбал унасан, мөргөлдсөн, осол гаргаж актлагдсан машиныг хямд үнээр авдаг. Улмаар Монголын гаалиар сэлбэг хэмээн оруулж ирдэг байна. Улмаар үүнийгээ засаж сэлбээд зүгээр машин шиг зардаг.
Тухайлбал, Замын-Үүдийн гааль дээр ийм машинууд нэлээд их буудаг.
Машины ченжүүд эвдэрхий эдгээр машинаа гаалийн хашаандоторугсараад, засаадбарагбүтэнболгоодунаж Улаанбаатарт ирдэг. Улмаар кузовзасвартөгөөд, ченжугаалга, дриллөнгөлгөөндоруулаад зах зээлийн ханшаар худалдаалагдана. Ямар машин бэ гэдгээсээ хамаарч унах ашиг нь хэмжигдэнэ. Харин харсан энэ ашиг нь эргээд машин худалдан авсан хүмүүсийн мөнгө, эрүүл мэнд, амь насанд халтай гэдгий ойлгодоггүй бололтой.
Тодруулбал унасан машинийг кузов засварт оруулаад хэлбэрийг нь заслаа гэхэд машины дотоод эд анги, раманд орсон гажиг эвдрэлийг засдаггүй. Үүнээс болж машиныг унах бүрт эвдрэл нь нэмэгдэж, гэнэт ажиллагаагүй болж осол гардаг.
Хэдийгээр унасан машиныг засаад зах зээлд худалдаалагдахаас өмнө Авто тээврийн үндэсний төвийн үзлэгт хамрагддаг ч гэсэн бичиг баримтаа төвөггүйхэн авдаг. Өөрөөр хэлбэл нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрч байгаа юм.
Харин үйлдэврлэгчээс нь шууд худалдаалдаг компаниуд энэ талаар мэддэг ч бизнесийн ёс зүйгээ бодоод чимээгүй өнгөрдөг аж.
Хүний амь нас, эрүүл мэндийг бодоод Мэргэжлийн хяналт, гааль, татвар, Авто тээврийн үндэсний төвөөс хамтран сэлбэг бол сэлбэгээр нь машин бол машинаар нь оруулж ирэхэд хяналт тавьмаар байна. Хараажаар мөргөлдсөн, шамбийсан машинийг сэлбэг гэж оруулж ирэхийг л таслан зогсоох шаардлагатай байна.
-
1
-
2
-
3
-
4
Irged · 2017/06/23
Iimerhuu mashinii seguud MATIARAL-EMPEKS-in hashaand buteelegteigee buuna shuu dee !? Door ni zasvariin gazart hurgeed,hed honood tsoo shine geed Zarna!!!
эсэргүү · 2017/06/22
Сэлбэгэнд машиныурд хэсгийг тасдаад оруулж ирсэн ч бүтэн машинаар тооцож татвар авдаг ш дээ. Өлөн засаг даа.
эсэргүү · 2017/06/22
Сэлбэгэнд машиныурд хэсгийг тасдаад оруулж ирсэн ч бүтэн машинаар тооцож татвар авдаг ш дээ. Өлөн засаг даа.
зочин · 2017/06/21
ийм машиныг авч унахгүй байх хэрэгтэй гаалийнхан асуудалд ордог нь нууц бишээ ченж нэртэй хүмүүстэй хуйвалдаж байсан баримт бий
М · 2017/06/21
Контэйнерт багтаах гээд л гупёрийг салгадаг. Монголд ирж байгаа бараг ихэнх нь гупер салсан бдаг. Юмаа мэдэж бичдээ

Зочин · 2017/06/21
Унасан машин ийм шил цонхтой байдаггүй юмаа, Мэдэхгүй байж битгий их мэдэмхийрч бай,
Зочин · 2017/06/21
Andaa chi chin uneniig helsen bi hvnii mashin dotor 20 uut pampars hiitsen baisan 20 uutiin tatbar 800 minga neheed naad 20 uutiig chin mgloos naadhaas chin baga uneer abna sh dee gesen tatbar n iim bolj bn geed nuguu chenge mashiniug gargahgui bi 500 mingiig tulsun sh dee b

Гааль болон бусад төрийн байгуулгынхан авах авилга гол болхоос хэн унах тэр хүний эрүүл мэнд сонин биш
Зочин · 2017/06/21
Гааль болон бусад төрийн байгуулгынхан авах авилга гол болхоос хэн унах тэр хүний эрүүл мэнд сонин биш