О.Баасанхүү: Н.Алтанхуяг та ичихгүй бол, би ичихгүй
2013/12/08
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Ерөнхий сайдын эсрэг жагсахаар болсноо мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр Засгийн газрын 122 дугаар тогтоол буюу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам прокурорын байгууллагад шилжүүлэх тухай тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцээр шалгуулж байсан. Харин Үндсэн хуулийн цэцээс Засгийн газар шийдэх бүрэн эрхтэй гэсэн хариуг ирүүлснээр энэ асуудал намжаад байсан юм. Тиймээс Үндсэн хуулийн заалт зөрчсөн энэ тогтоолыг хүчингүй болгуулахаар олон ажил хийж байгаа бөгөөд эхний удаад Ерөнхий сайд руу мессеж бичихийг уриалж байсан билээ.
Харин энэ удаа О.Баасанхүү "Ерөнхий сайд Н.Алтанхуяг та ичихгүй бол, би ичихгүй" гэсэн лоозонтой жагсаалыг намын гишүүд дэмжигчид болон эмнэлгийн эмч, ажилтнуудын хамтаар зохион байгуулахаар болсон аж.
Х.Даваа
Зочин · 2013/12/11
Бууны нохойн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдэг л сонин шүү дээ?
Зочин · 2013/12/09
Гэнт гараад ирсэн сонин гар шдээ Candy crush togoldog ntr bol **** ts****aa ahhahah suga garuud
Зочин · 2013/12/09
Ingej l neg olnii tanil baij daraagin songuulid uzku bol oor dorvitoi yum hiij chadku l dee chaas.
Зочин · 2013/12/09
Энэ нэг мэдэн будилсан мунгинуу юм болиосоо. Чамайг хэн улс төрч гэх билээ.Хууль зүйн яам, ЭМЯ хоёроо ялгадаггүй ********** амьтан.