Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асарт газ дэлбэрсэн,  хүн бэртэж гэмтээгүй гэх мэдээлэл  байна. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналиын газраас тодруулахад: Газ дэлбэрээгүй. Харин газын баллон  салхинд хийсч, хошуувч нь унаад хажууд нь байсан галаас гал авалцсан. Хэрвээ дэлбэрэлт болсон бол хүн гэмтэх байсан шүү дээ. Дэлбэрээгүй, гал гарсан. Галыг хурдан унтраасан.  Галын улмаас хүн гэмтээгүй.