Монгол Ардын Нам бизнес эрхлэгчдийн саналыг онлайнаар авч эхэллээ. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг эрх баригчдын зүгээс дэмжих  дэмжлэг муудсан төдийгүй хүнд суртал, дарамж шахалт ихсэж байна. 
 
Тиймээс Монгол Ардын Нам энэ байдлыг үнэн бодитоор тодруулах, төрийн бодлогод иргэд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, тэдний мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж, хамтран ажиллахаар дээрх ажлыг санаачлан зохион байгуулж эхэлжээ.
 
Ингэснээр иргэд бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэх юм.
 
Иргэдийн саналыг 1921 утас, www.nam.mn, www.facebook.com/ardiinnam, www.twitter.com/ardiinnam цахим хаягуудаар авч байгаа аж.
 
Тэгвэл маргааш буюу 12 сарын 10-нд "Бизнес эрхлэх таатай орчин Баялаг бүтээгчдийн оролцоо" сэдвээр бизнес эрхлэгчтэй хамтран, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй бэрхшээл, даван туулах арга зам бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, тэдний оролцоотой хууль санаачлах талаар хэлэлцэнэ.
 
Энэхүү хэлэлцүүлэгт Бизнес эрхлэгчид өргөнөөр оролцохыг урьж байна.