Төв аймгийн Батсүмбэр сумын ой хээрийн түймэр газар аваад байна. Тэгвэл тус түймрийг унтраахаар хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. 

 

Тэрбээр тус группт "18 аас дээш насны залуус явахыг анхаарна уу. Эрсдэлтэй. ГАЛ УНТРААХ ЗАЛУУЧУУД БАЙНА УУ. ЭХНЭЭСЭЭ БУЦААД байнаа. Нэг санал байна залуусаа өнөөдөр буюу 7 сарын 15 ны 15 цагт Сүхбаатрын талбай дээр цуглаад галын голомт руу явцгаая. Галын голомт маань 9 газарт байгаа гэдгээ бодолцоод, хамгийн ойр нь жишээ нь Батсүмбэрт байгаан байна шүү. Гал унтраахад туслах залуус ус зөөх сав, гал унтраах шуудай өөр юу байдгийн багаж, дулан хувцас хэрэглэлээ бэлдээд, унаа машинаар туслах нь унаа машинаа бэлдээд, машиндаа багтахаараа хөдлөөд явцгаая. ОХИД ХҮҮХНҮҮДЭЭ, бидний ажил бас маш чухал шүү боломжоороо хоол хүнсээ бэлтгээд, завтай болмжтой нь яваад тэнд майхан сав бэлдээд өгөх баг байгаа учраас тэндээ хоол унд бэлтгээд ажиллах охид хүүхнүүд байвал маш сайн байна шүү. Манай мундаг бүсгүйчүүд орж ирээд хоол хүнсээ яаж зохицуулах талаар хэлээд явчих байхаа. Манай эрчүүд бас машин тэрэг боломж бололцоо бүгдээр туслацгаая. Өглөө 9 гээд онцгой байдлыг албатай ярих юм. Эхний 8 залуус 5 цаг гэхэд Батсүмбэр рүү хөдөлсөн байгаа Ижилболд тэргүүтэй залуус." хэмээсэн байна.