НӨАТ-ын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан тодорчээ
2017/07/17
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтыг хамруулсан. Супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг юм.
Тэгвэл уг сугалаанд
- 11233 хүн 20 мянган төгрөг,
- 1130 хүн 100 мянган төгрөг,
- 113 хүн 500,000 төгрөг,
- 8 хүн дөрвөн сая төгрөг,
- 1 хүн 20 сая төгрөг хожиж, нийт 12,485 хүн азтан болжээ.
Харин 350 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.