2017 оны 7-р сарын 17-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 4 бүртгэгджээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8 ослын улмаас 8 хүн гэмтсэн, мөргөлдсөн 2 ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн бол онхолдох хэлбэрээр гарсан 1 ослын улмаас 3 хүн бэртэж гэмтэн одоо ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тухайлбал:

  1. 2017.07.18-ны 02 цагийн орчимд БЗД-ийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 1 нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 21808 зам тээврийн осол бүртгэгдсэний 2088 буюу 9.6 хувь нь орон нутгийн замд, 19720 осол Улаанбаатар хотын замд эзэлж байгаа бол дээрх нийт ослын 21312 буюу 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 475  буюу 2.2  хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 21 буюу 0.1 хувь нь гарчээ.

Эхний хагас жилд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /ТХХАБАЖЭГХ/ 771 бүртгэгдэж, осол, хэргийн улмаас 205 хүний амь нас хохирч, 530 хүн гэмтсэн бөгөөд үүнээс нийслэлийн хэмжээнд 40 хүн амь насаа алдаж, 290 хүн гэмтсэн бол Орон нутгийн замд 165 хүний амь нас хохирсон нь улсын хэмжээнд амь насаа алдсан хүний 80.5 хувийг эзэлж байна.

Зам тээврийн ослын тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзвэл  нийт ослын дуудлага  6.0 хувиар, гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон хүний тоо 16.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй боловч ТХХАБАЖЭГэмт хэрэг 12.0 хувиар, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүний тоо 11.1 хувиар, хүүхэд өртсөн осол 14.3 хувиар буурсан байна. Дээрх буурсан үзүүлэлт нь осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй төрөл бүрийн аян, арга хэмжээ, хяналт шалгалт, иргэдэд хүргэж буй сэрэмжлүүлэг, зөвлөмж нь үр дүнтэй байгаа, мөн жолооч, зорчигч иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл, сахилга нэмэгдэж байгаатай холбоотой юм.