Налайх дахь бичил уурхайд 2 хүн нас барсан байдалтай олджээ
2017/07/28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нүүрсний бичил уурхайд өчигдөр хоёр хүн нас барсан байдалтай олджээ.
Энэ тухай дуудлагыг өчигдрийн 15:51 цагт Онцгой байдлын байгууллагад цагдаагийн байгууллагаас ирүүлсэн байна.
Иймд ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 5 алба хаагч, нэг хэрэгсэлтэйгээр ажиллаж, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, 45 настай, эрэгтэй Д, тус дүүргийн харьяат, 44 настай, эрэгтэй Л нарын цогцсыг 2 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
иргэн · 2017/07/28
НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ГЭЖ, ҮХСЭН ХҮН ҮҮ? АМЬД ХҮН ҮҮ?