Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ
2017/08/05
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан билээ.
Ажлын хэсгээс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийсэн бөгөөд ингэснээр хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой болсон байна.
Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэн, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах зэрэг үр дүн гарч байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч энэ үеэр дурдсан юм.
Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч, эмзэг хэвээр байгааг анхаарч, цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг тэрбээр мөн онцоллоо. Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд цаашид хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, улс орноо хямралаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэлээ.
Үндэсний шуудан сонин
zocnin · 2017/08/09
gadnii ene bga mongol ulsiin bayalgaar baritsaalan mongoo osgon awcn bgaa hyntei l adil . tegeed cn zeelsen mongoo aldahgyi gehdee ulsiin maani hamag san hompog yutai heetei maani newt sudalcnih yumaa. ulsiin har hairtsanii bodlog gej bdag bolow yy mongold ... ene zeel bolihgyi l dee mongoo gazriin baylagtai newt harj bgaa uls yu gej zeelee bolih be osgood l awahaa bodno biz dee.