Дахин боловсруулсан цаасаар хийсэн хятад дэвтэрээс сэрэмжлээрэй эцэг, эхчүүд ээ
2017/08/17
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэн бяцхан жаалууд маань эрдэм номын мөр хөөхөөр бэлтгэлээ базаан суугаа билээ. 2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан тоо гарсан.
Тэгвэл эдгээр сурагчийн хичээлийн гол хэрэглэл болох дэвтэрийг зөв сонгохгүй бол тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Учир нь саяхан Хятад улсад нэгэн мэдээлэл тарсан нь дахин боловсруулсан цаасаар хийсэн сурагчийн дэвтэр, ариун цэврийн цаас зэрэгт ашигладаг цайруулах бодис болон химийн бусад бодис нь арьсны элдэв өвчин, тууралт зэргийг бий болгодогоос гадна нойр хоолонд муу болгох бүүр ноцтой нь хорт хавдар тусах, нөхөн үржихүйн системийг доголдуулж хүүхдийн оюун санаанд сөргөөр нөлөөлж буйг тус улсын мэргэжилтнүүд илрүүлэн энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглахгүй байхыг уриалсан мэдээлэл цацжээ.
зочин · 2017/08/17
Ганцхан дэвтэр цаас бишээ дүрэмт хувцас хүртэл шаардлага хангахгүй байж магадгүй шүү сэрэмлэхэд илүүдэхгүй шүү