Багш нарын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэв
2017/08/17
"Багшийн цалинг нэмэгдүүлэх" түр хорооноос мэдээлэл хийлээ. 30 мянган багш нэгдэж энэ сарын 10-нд уг хороог байгуулсан бөгөөд тэд Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардаж байгаагаа хэллээ.
Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр багш нар "Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй хүүхэдтэй ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна. Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй” хэмээн ярьсан юм.
Л.Эрдэнэчимэг · 2017/09/03
Одоо цаг нь болсон бид олон жил тэвчсэн шүү дээ
Зочин · 2017/08/17
Ашгүй ашгүй, зайгаа тавиад өгөөч хаха. Бид нар ажилд ормоор байна
зочин · 2017/08/17
тэг тэг, цаана чинь зөндөө ажилгүй багш нар бна ккк