Эмнэлгийн эрхлэгч эмэгтэй Эрүүл мэндийн яамыг толгойлж дөнгөхгүй нь
2017/08/23
Эзэнгүй мэт байсан Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилогдоод жилийн нүүр үзэв. Гэвч “эмч нарт урамшууллын цалин олгоно. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнханд нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангах үүрэг, даалгавар өглөө, тэр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа” гэхчлэн фэйсбүүк, твиттер орчинд л жиргэхээс өөрөөр яг бодит амьдралд, салбарт хийгдсэн ажил хуруу дарам.
Эмнэлэг ачааллаа дийлдэггүй, өвчтөн коридорт хонодог байдал үргэлжилж, эмчийн хариуцлага гэх зүйл хөндөгдсөн хэвээрээ. Тэр бүү хэл, орц, хонгилд, шүүхийн танхимд жирэмсэн эх амаржиж, эх баригчийг хэн дуртай нь хийх болов. Богино хугацаанд эмнэлэг барьж, эмч нарыг хариуцлагажуулж хүчрэхгүй байж болох ч элдэв витамины сурталчилгааг цэгцэлж, эмийн сангуудын хяналтыг сайжруулахаас эхлээд энэ салбарт хийх ажил дэндүү их. Харамсалтай нь тэр жилийн хугацаанд хэдэн машин тарааснаас өөр юу хийв.
Уг нь эзэнгүй мэт явж ирсэн эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилогдсонд олон хүн талархсан. Хэдийгээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан төдийгүй хувийн ёс зүйгүй гэх шүүмжлэл түүнийг дагалддаг ч УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ ураг гэх ураг төрлийн хэлхээ нь хөшүүрэг болж, том түлхэцээр “мэргэжлийн” гэх тодотголтой пайзын буянаар А.Цогцэцэгийг эл албанд томилох шийдлийг эрх баригчид гаргаж байлаа. Харамсалтай нь, тэр энэ салбарыг эмчлэх битгий хэл сэхээнд оруулж, цаашлаад бүр үгүй хийж мэдэхээр байна.
Салбарт нь тулгамдаад байгаа асуудлын талаар ам нээх бүртээ төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлын талаар тодотгож, шалтаг тоочих болсон түүний гараас юм гарахгүй байгааг Шадар сайд хэлж байсан удаатай. “Дарга асуудлыг шийдэх гэж байдаг болохоос зовлон тоочих гэж суудаггүй” гэдгийг эрхэм сайд өөрийнх нь суудалд санаархсан өшөө авалт мэтээр хүлээж авсан нь ёстой л эмгэнэл. Тодруулбал, сайд ахайтан дээрх үйл явдлыг эрүүл мэндийн салбарт томилгоо хийлгэхийн тулд эхнэр нөхрөө оруулж чадаагүй хүмүүс л харлуулан дайрсан гэж тайлбарласан нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ. Уг нь сайд А.Цогцэцэгийг 4-5 аймгийн дундах отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг өгсөн төдий. Гэвч тэр өнөөх боломжгүй гэх үг унагаж, шалтаг тоочсоноос үүдэлтэй Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зэмлэл хүртсэн. Зэмлэл ч гэж, Онцгой комиссын даргын үүргийг биелүүлэхийг шаардсан төдий л зүйл байсан юм даг. Эцэст нь А.Цогцэцэг сайдын бяр хүрэхгүй тул генарал Бадралд асуудлыг даатгаж, өндөрлөсөн. Ийм менежертэй Эрүүл мэндийн салбар хэзээ эрүүлжиж, хариуцлагажих вэ. Тийм чадал мөхөс сайдын салбараас хэн сайн сайхныг хүлээж суух билээ. Бүхэл бүтэн сайдын чадахгүй гэснийг хөөрхий Бадрал генерал зохицуулахаар үлдсэн гэхээр дэндүү гутамшиг.
Улсын Эрүүл мэндийн манааг хэн ашиг сонирхол багатай хүнд анхнаасаа атгуулаагүй нь энэ Засгийн яалт ч үгүй алдаа. Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэдэх сувилалын газар, “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй, хувийн эмийн сан гээд тоочоод барахгүй бизнестэй хатагтай Эрүүл мэндийн сайдаар тухалсан нь дэндүү их хар дагуулна. Шулуухан хэлэхэд, эмнэлгийн эрхлэгч төдийхөн байхдаа л энэ салбараас авч болох бүхнийг зулгааж дөнгөсөн сүйхээтэй бүсгүй шүү дээ.
Улмаар ураг төрлөө үргэлж чирж явдаг авхаалжтай нэгэн ч гэж хэлж болно. Ганц жишээ дурьдахад, Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг “шахчихсан”. Хувийнх нь эмнэлэг өндөрт сүндэрлэж, өнгө үзэмж нь гялтагнаж байдаг бол өөрийнх нь тэргүүлж суусан улсын гэх тодотголтой эмнэлэг өнөө маргаашаа хүлээсэн өвчтөн шиг гундуу, сундуй. Уг нь улсын эмнэлгийн засварт суулгасан хөрөнгийг харвал чамлахааргүй. Гэвч тэр мөнгө хаашаа урссан болоод улсын эмнэлгүүдийн өнгө төрх улам бүр муудсаар байдаг бол. А.Цогцэцэгийн сайд болсноосоо хойш цээжилсэн хэдэн үг буюу төсөв хөрөнгө хүрэлцээгүй, эмнэлэгт эм тариа дутагдалтай, эмнэлгийн хэрэгсэл дутмаг, эмнэлгийн төсөв хүрэхгүй байгаа энэ нөхцөлд хувийн бизнесээ тэргүүнд тавьдаг эл эмэгтэйг зүгээр л төрхөмд нь буцаагаач Ерөнхий сайдаа.
Арьс өвчин судлалын төвийг тэргүүлж байсан атлаа ижил төрлийн эмнэлэг нээж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байсан гэхээр түүний хэр хөдөлгөөнтэйг, бас юу хийж, хаанаас ашиг хүртэхээ сайтар мэддэг нэгэн гэж дүгнэж болохуйц. Гол нь хувийн ажилдаа толгой нь ажиллана уу гэхээс хувьсгалын үйлд хуруугаа ч хөдөлгөдөггүй нэгэн бололтой юм. Ширээний араас цэцэрхэж, үүрэг даалгавар өгөхөөс хэтэрдэггүй тэрбээр ДОХ-ын тохиолдол өсч байгааг, ганц шинжилгээ өгөхийн тулд улсын эмнэлгийн үүдэнд иргэд хонох шахаж байгааг, ЭХО-д харуулах гэж алалцдагийг, эмнэлэгт хэвтсэн нэртэй шалан дээр өнхөрч, төрөх гэж эмч нартаа хичнээн төгрөгийн авлига атгуулдгийг мэддэг л байгаа даа, бурхан минь.
Д.ДОРЖ
шаабар · 2017/08/24
Юу ч хийгээгүй гэхэд ч хаашаа юм. Гагцхүү бодлогын чанартай том өөрчлөлт л хийж хүчирсэнгүй. Яамны аппарат л сул дорой байна гэсэн үг дээ. Сайд багаа зөв бүрдүүлж чадсангүй юм болов уу даа. УИХ, ЗГ т ажлаа ойлгуулж дэмжлэг авахаар шинэ хөтөлбөр, бодлого боловсруулах хэрэгтэй юм даа. Байшин барих, машин тэрэг тараах, эм тариа шахах төдийгээр энэ салбар урагшлахгүй.
zochin · 2017/08/23
OORSDOO L M.ENHBOLDIIG SONGOO BIZDEE.TA NART TOHIRUULJ L HAMAATANGAA SAID BOLGOOSHDEE. TER N TEGEED YASAN CH DUR BIZDEE. ERONHII SAID N ENHBOLDIIN OODOOS YAHIIN.YAJ CHADAHGUI BIZDEE. BITGII OLON YM GONSHIGONOOD BAI..SONGOSON L BOL SONGOSON.
ер нь бол хэцүү шүү охин маань төрөх гээд эх нялхасд хэвтэхэд ар гэрийхэнд нь ямар ч хэл өгөхгүй яаж байгааг нь ч хэлдэггүй хөдөөний эмнэлэгээс л дор юм билээ тэгээд мань мэтийн мөнгө хахуул өгөөгүй хүнд бол хүрч үйлчилэхдээ муу мөнгө атуулсан хүндээ · 2017/08/23
ер нь бол хэцүү шүү охин маань төрөх гээд эх нялхасд хэвтэхэд ар гэрийхэнд нь ямар ч хэл өгөхгүй яаж байгааг нь ч хэлдэггүй хөдөөний эмнэлэгээс л дор юм билээ тэгээд мань мэтийн мөнгө хахуул өгөөгүй хүнд бол хүрч үйлчилэхдээ муу мөнгө атуулсан хүндээ жигтэйхэн харайж гүйлдээл бөмбөлзөнө иймэрхүү дүр төрх ханш гээд эмнэлэгт тогтсон байна эмч эмнэлэгийн ажилтан нарт ямарч өргөсөн тангараг ёс зүй гэж юм алга болжээ хариуцлагатай л баймаар байна.
дон · 2017/08/23
Эрүүл мэндийн салбар хаана хаанаа арай хэтэрч байгаа сум орон нутгийн эмнэлэг нь хэвтүүлсэн өвчтөн байхгүй шахам аргагүй нэг өвчтөн хэвтвэл эм тариагаа өөрсдөө авдаг, хийсэн гэх эмчилгээ байхгүй төв газар нь онош тодоруулахаар явах болохоор төрийн гэх тодотголтой эмнэлэгийн оношлуур нь болдоггүй заавал хувийн өндөр үнэтэй эмнэлэг оношлогооны төвд хийлгэх ёстой ... хувийн арай хямд газар нь хийлгэхээр энэ болохгүй заавал энэ тэр эмнэлэгт хийлгэсэн байх ёстой гэж шахааны безнис хийнэ ... хүн өвдөж зовно гэдэг зовлон шүү дээ эмч, сувилагч нарт нь хүнийг эмчилэх сувилах нинжин сэтгэл байхгүй ...сэтгэл санааны дэм гэж байхгүй .....эмчид нь тороор ... сувилагч нарт нь хармаа хотын амттангаар байнга дүүргэж байхгүй бол ... нэг нүдээр тоож харна гэж байхгүй .... ийм л нэг тангараг өргөсөн цагаан халад шигээ биш харлсан дотор сэтгэлтэй байгууллагын эрхэмүүд шүү дээ ... харин туслах ажилтан, асрагч үйлчилэгч нар нь бол арай өөр шүү... тэгэхдээ тэдэнд нь тийм эрх мэдэл байхгүй нь гачилантай ... хаа газрын эмч ёувилагч нарыг харахад асрагчаасаа илүү мэдлэггүй байж ямар их дээрэлхүү зантай гээч.. энэ бол хаа газрын эмнлэгийн дүр төрх ... урьд нь эмнэлэг, эрүүл мэндийн салбар арай ийм байгаагүй ют шүү ... Үүнийг бичигч миний ээж насаараа эрүүл мэндийн байгууллагад асрагчаас нь авхуулаад эх баригч бага эмч, эмчилэгч их эмч хийж байсан хүн байсан юм ... тэр цаг одоо өнгөрсөн хорвоо болжээ...
Зочин · 2017/08/23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
монгол · 2017/08/23
Ашиг сонирхолын зөрчлийн талаар А-гүй улсын толгойд амь, алба холилдохоор юу болдгийг харуулсан бас нэг тод жишээ. Төсвийн/бидний мөнгөөр, үүрэгт ажлаа хийхийг сайн дураараа хувиасаа хандивласан мэт аяглаж харагдах. за даа тэгээд бидний л туулах зам даг аа. Мэргэжлийн яс зүй, хүнлэг ёсны наад захын хэм хэмжээ алдагддаг талаар нэг бус хүн хэлж дуулдсаар...
emch · 2017/08/23
zugeer l zail