Мөргөцгөөс ухсан нүүрсний үнэ 19 сая доллар хэний халаасанд оров?
2017/08/24
П.МАНДАХ
Тавантолгойн бүлэг ордыг хэн, хэрхэн эзэмших вэ гэдэг асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй. Яг одоо бол тус бүлэг ордыг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, ордын нэгээхэн хэсгийг орон нутгийн 51 хувийн өмчлөлтэй “Жижиг” хэмээх тодотголтой “Тавантолгой” ХК эзэмшдэг.
Жижиг Тавантолгойн захирлаар Өмнөговийн АН-ын дарга Р.Сэддорж ажилладаг. Энэ эрхэм АН-ын засаглалын үеэс өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гэнэт мэдэгдэл гаргаж 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарласан юм.
Ямар учраас ийм шийдвэр гаргасан нь учир битүүлэг үлдсэн юм. Гэтэл саяхнаас тодорхой болж байгаа бололтой.
Юу гэвэл Жижиг Тавантолгойн уурхайг хаасан сар илүүхэн хугацаанд Жижиг “Тавантолгой”-н олборлолт зогсоогүй байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”, Жижиг “Тавантолгой” хоёрын дундын мөргөцгийг олборложээ. Энэ хоёр компанийн эзэмшдэг лицензийн талбай бөөрөөрөө нийлсэн байдаг бөгөөд дунд нь мөргөцөг байдаг.
Дээрх хугацаанд хоёр уурхайн хоорондын мөргөцөгөөс 260 000 тонн нүүрс олборлож борлуулсан байна. Үүний үнэ өртөг нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 18 980 000 ам.доллар болох юм. Гэтэл ингэж олборлоод, энэ хэмжээний мөнгө олсон нь хоёр компанийн тайлан тооцоонд тусгагдаагүй байна. Ингээд энэ мөнгө хаачсаныг олж тогтоох эрэл сурал саяхнаас эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр мөргөцөгийн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой”-н талаас олборлох боломжгүй. Олон давхар хяналттай байдаг байна. Харин Жижиг “Тавантолгой”-н талаас олборлоход тун амархан гэнэ.
Ингэхээр энэ нүүрсний талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд, Жижиг “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж нар сайн мэдэх ёстой болж байгаа юм. Түүнчлэн энэ ажлыг энэ хоёр захирал бие даагаад шийдчихгүй. Тэгэхээр энэ мөргөцгийг ухуулж 19 сая доллар халаасалсан эзэн нь “дээр” байгаа гэж эх сурвалжууд үзэж байгаа ажээ. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: www.polit.mn
ЗОЧИН · 2017/08/25
МАНгарууд Монголоор минь тоглоод дууслаа 1990 онд тараах байсан юм
сурсан зан · 2017/08/24
энэ явдал ганц биш үргэлж болдог явдал. энэ хэрэг цаашаа хол явахгүй,дохьчихно
Зочин · 2017/08/24
ardchilsan hulgaichuud gazar shoroogoor mini ami zuugaad 28 jil bolj bna odoo medej bga umuu
Зочин · 2017/08/24
ми.энхболд элбэгдорж хоёрын оффшорт
хуульч · 2017/08/24
энэ мэдээллийг хуулийн байгууллага шалгаж үнэнг тогтоох учиртай...???
зочин · 2017/08/24
АТГын чих сонсголтой байгаа байлгүй дээ иймэрхүү асуудлыг чинь ч ёстой чихний хажуугаар гаргана гэж үгүй байхаа
иргэн · 2017/08/24
Мэдээж сонгуулийн шуугианыг ашиглаж луйварчид идсэн байгаа ш дээ. Утасны үзүүрээс барисан бол ахиулаад яваад байж дээ.