2017-2018 оны хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настай хүүхдүүдийн цахим бүртгэл өчигдөр дууссан. Тодруулбал, хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлнэ. “Цахим элсэлт” өнөөдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдаж байгаа аж.

Энэ хичээлийн жилд хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож цэцэрлэгт элсүүлэх аж.

Эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариуг мессежээр мэдэгдэх юм байна.