Зээл авч байгаа бол жилийн хүүгээ хэд болохыг заавал асууж байгаарай
2017/08/28
Нэг зүйлийг анзаарсан бол манай банкууд хадгаламжийн хүүгээ жилээр, харин зээлийн хүүгээ сараар хэлдэг. Зээлийн жилийн хүү хэд вэ гэхээр сарын хүүгээ 12-р үржүүлээд хэлчихдэг.
Жишээ нь сарын 1.6% хүүтэй зээл авч байгаа хүн өөрийгөө жилийн 19.2% хүүтэй зээл авсан гэж ойлгодог. Гэтэл ийм тооцоолол дэлхийд байхгүй. Бодит байдал дээр сарын 1.6% гэдэг нь жилийн 21% хүүтэй зээл юм. Манай банкуудын 27 жил зээлдэгч нараа төөрөлдүүлсэн бохир арга.
Эндээс л зээл авагч нар өөрийн мэдэлгүй нийлмэл хүүгийн томъёогоор илүү их хүү төлдөг. Зээл төлөөд төлөөд барагдахгүй байдаг нь ийм учиртай. Бусад улсад үүнийг хориглодог, зээл олгогч зээлдэгчид зээлийн бодит хүүг жилээр нь (APY - annualized percentage yield) заавал хэлэх зохицуулалттай байдаг! Нийлмэл хүүгийн нэмэгдлийг нуухыг хориглодог.
Та дараа банкнаас зээл авахдаа миний авах зээлийн "жилийн" хүү хэд вэ гэж асуугаарай!
Эдийн засагч Д.Ангараг
ZOCHIN · 2017/08/29
NAIDWARGVI ZEELDEGCH GEDEG NI VNENDEE BAIGUULAGAAS BOLDOG VNENDEE UYN HATAN BAIMAR BAINA DAA
ARD · 2017/08/29
BAIGUULAGIIN TSALIN OGOHGVI HOISHLODSONOOS BOLJ TOLOLT HOISHLOGDDOG ENE HI HUWI HVNII BURUUGAAS BOLOOGVI BAIHAD NAIDWARGVI ZEELDEGCH BOLDOG AHIJ ZEEL AWHAD ZALUUCHUUD BIDEND VNEHEER HVNDRELTEI BAIDAG ENEND IEREG VZVVLELT BAIDAGGVI YMUU
Зочин · 2017/08/28
zow bna mongol bank ajlaa hii
Зочин · 2017/08/28
Би 60 сарын хугацаатай сарын 1,8% хүүтэй авсан тэгээд яг 36 сараар сард 2876000 төгрөг бүгд 103.536.000,00 төлөөд хугацаа хэтэрүүлсэн тэгэхэд цаана нь 59сая 811 мянган төгрөг нэхэмжилсэн уул нь шүүхэд өгсөн тэр өдрөөрөө хүү зээлийн үлдэгдэлийг бодож өгөх байтал ирээдүйн /шүүхдэж явсаар байтал 60-90 хононо гэж үзээд/ 2 сараар хүүгээ нэхэмжилж авч байна. Арилжааний банкууд Ломбарднуудаас дутах юм алга мөнгө хүүлэгч нар....Зээлдэгч нар амьдралаа дээшлүүлүүлж байна гэж зээл хийдэг тэгээд өр зээлээ төлөх гэж өвдөх үхэх эрхгүй хөдөлмөрлөж байна гэж боддог үгүй ээ бид гадаадын хөрөнгө оруулагч эзэд болон дотоодын захируулдынх нь амьдралыг дээшлүүлэх гэж өдөр шөнөө мартан зүтгэж байна 10,0 сая төг зээл 36 сараар сард 430,0 мянгаар төлнө гэж аваад ашигаа ч хийж чадаагүй байтал төлөлт ороод ирнэ. тэр сард олсон ашиг дээрээ хүнээс 5,10-г зээлээд нэмээд өгнө, яагаад гэвэл хүү өндөр хугацаа богино ингээд л цэвэр ашигаа хэд орж байгааг мэдэхгүй хүн харахад гар дээр мөнгө эргэлдээд явж байтал мөнгөний ханш унаад юмны үнэ нэмэгдэнэ дахиад төлсөн гэж бодож байсан зээлээ нэмж авна. Ингээд л амьдрал үргэлжийн мөнхөд зээлийн хүү төлүүлж банкны гадаад дотоодын захиралуудын үр хүүхэд хамаатан саданг нууц амрагуудтай тэжээж байгаа юм даа.
зочин · 2017/08/28
Тийм шүү эхлээд хүү аваад дараа нь зээл. 100 саяын зээл аваад 2 жилийн дотор 20,0 саяыг төлж байхад хүү-15,6 сая, зээл нь 4,4 сая
зочин · 2017/08/28
Иргэдэд ойлгомжгүйгээр бодож маш хүү авдаг. Жилийн 8: их хохиролтой юм бна