Н.Пүрэвдорж: 70 мянган жолооны үнэмлэх хүлээгдэж байна
2017/09/27
Шинээр болон дахин жолооны үнэмлэх авах гэсэн иргэд нэлээд бухимдалтай байна. Тиймээс жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, ахмад Н.ПҮРЭВДОРЖООС тодрууллаа.
-Иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлсэн үү?
-Хэвлэж эхлээгүй байна. Тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Жолооны үнэмлэхийг хэвлэх тендерт “Benqtech” гэдэг компани шалгарсан. Шалгаруулалт нэлээд хугацаа авчихлаа.
-Жолооны үнэмлэхийг хэзээнээс хэвлэж эхлэх вэ?
-Тендерт шалгарсан компанитай байгуулсан гэрээний дагуу ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс жолооны үнэмлэхний бэлдэц материалыг нийлүүлж, жолооч нарын үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Одоогоор 70 орчим мянган иргэний жолооны үнэмлэх хүлээгдэж байна.
Г.СҮРЭН