Арвин их байгалийн баялагтай бөгөөд нэлээд хэдэн томоохон уул уурхайн төсөл эхлүүлээд 5-10 жил болж байгаа ч “Гок” шиг хэмжээний үр ашиг хүртээгүй байгаа нь Оюутолгойн гэрээтэй холбоотой.

Товчхондоо бол Оюутолгойн гэрээ хамгийн муу гэдэг нь хамгийн үнэн зүйл билээ.
Улс төр, компанийн эрх ашгаас илүү монгол хүн бүрт хамаатай Оюутолгойн гэрээнд ойлгомжгүй асуудал олон. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын гэрээ, Ашиглалтын гэрээ, харин нөгөөх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн 2 өөр гэрээ хийгдчихсэн байдаг.  40 км үргэлжлэх Оюутолгойн ордын нөөцийг хамгийн багаар ойлгуулж гэрээлсэн байдаг. 30 жилийн дараагаас орд монголчуудад үр өгөөжөө өгч эхэлнэ. Учир нь, 30 жилийн дараа канадууд зардлаа нөхөж дуусах юм гэнэ. Гэтэл ордын нийт ашиглагдах хугацаа 40 жил. Үнэхээр хууран мэхэлж, хуу хамж байна гэсэн биз дээ.

10 жилийн дотор тэндээс гарах алт, зэсийг ашиглаад яаж үр ашиг хүртэх үү. Хүртэж чадах уу үгүй юу.

Монголын төр одоогоор Оюутолгойн 34 хувийг л эзэмшдэг. Мөн Оюутолгойд ажилладаг монгол ажилчид гадны ажилчдаас 20 дахин бага цалин авдаг юм байна. Монголыг цөлмөж буй бодит үнэний заримаас дурдахад ийм байна. Цалингийн байдлыг нь дараах байдлаар харууллаа.

Цалингийн хэмжээг харуулбал ийм байна.

1-р зэрэг буюу Мэргэжилгүй ажилчин                                500-600 ам доллар       

2-р зэрэг буюу Дагалдан ажилчин                                     600-700 ам доллар

3-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин                                 700-800 ам доллар

4-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин                                 800-900 ам доллар

5-р зэрэг буюу Туршлага бүхий мэргэжлийн ажилчин        900-1000 ам доллар

6-р зэрэг буюу Дээд боловсролтой мэргэжилтэн              1000-1500 ам доллар

7-р зэрэг буюу Ахлах мэргэжилтэн                                  1500-2500 ам доллар

8-р зэрэг буюу Удирдах ажилтан                                      2500-3500 ам доллар

9-р зэрэг буюу Ахлах удирдах ажилтан                            3500-4500 ам доллар

10-р зэрэг буюу Менежер                                                 4500-5500 ам доллар

11-р зэрэг буюу Ахлах менежер                                       5500-6500 ам доллар

12-р зэрэг буюу Захирал                                                   6500-7500 ам доллар

Санхүүгийн менежер                                                             100,000 Австрали доллар

Бүтээн байгуулалтын буюу барилгын ажлын ахлах зөвлөх     52,000 Австрали доллар

Хүний нөөцийн дэд захирал захирал                                      67,000 Австрали доллар

Нөөцийн стратегийн дэд захирал                                           78,000 Америк доллар

Гүний уурхайн ахлах                                                             74,000 Австрали доллар

Хүний нөөцийн менежер                                                        62,000 Австрали доллар

Уурхайн менежер                                                                  100,000 Австрали доллар

Г.Наран 

zaluu.mn