Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08:00 цагаас эхэлж 17:00 цагт дуусдаг байсан. Харин өнөөдрөөс 08:30 -17:30 цаг болж байна.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 цаг болгосон юм. Энэ захирамжийн хугацаа дуусчээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн өвлийн хуваарьт ийнхүү шилжиж байгаа аж.