Есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүн дотор Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж, "Эрдэм транс" ХХК-ийн автобусаар явж тус үзэсгэлэнд оролцоод ирсэн юм байна.

Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан охиныг гэгээн цагаан өдөр хоргоосон учир Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг байцаагдсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр өчигдөр цацагдсан.

Тодруулбал, тэднийг Хөх хотоос гарах үед нэгэн оюутан бүсгүй Улаанбаатар явахаар автобусанд нь дайгджээ. Улмаар Замын-Үүдээс Сайншанд руу явах явах замд уяачдын холбооныхон уг бүсгүйг шоглож, хоргоож, өдсөн тул тэрбээр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга албан тушаалтай аав руугаа утасдаж энэ талаар хэлснээр бүх асуудал эхэлжээ.

Охиныг нь шоглож, хоргоосон гэдгийг сонссон аав нь Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж, автобусыг зогсоохыг шаардаж, улмаар автобусанд зорчиж явсан уяачдын холбооны 20-иод хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсний дагуу тэднийг дөрвөн цаг саатуулан байцаажээ. Энэ талаар твиттерт ийм жиргээнүүд өчигдөржин явлаа.

 

 

zaluu.mn