Уранхай пүүз, сэмэрсэн үүргэвч 2
2017/10/10
Өнөөдөр гадуур ажлуудаа амжуулж дуусаад гэртээ ирээд үүргэвчээ мөрнөөсөө аваад гутлаа тайлаад жаахан амрах хоорондоо эднийгээ хараад зөндөө удаан өмсөж хэрэглсэнээ дахин нэг саналаа гэсэн ч би хаяж шинийг авах тухай огт бодсонгүй. Харин залуустаа өөрийнхөө бодлоос хуваалцмаар санагдлаа
Одоогоос 2 жилийн өмнө найз залуу маань надад энэ пүүзийг 36$ үүргэвчийг нь 30$ гаран доллароор худалдаж авч өгөхдөө завгүй өдрүүдийнхээ нэг ээлжинд нь хэрэглээрэй гэж хэлсэнийг би тодхон санадаг юм. Гайгүй орлоготой хүмүүсийн хувьд хямдханд тооцогдох мөнгө харин Америкад байгаа гадны орны цагаачдын хувьд 8 цаг зогсолтгүй хөдөлмөрлөж байж олсон мөнгөөрөө авсан гэсэн үг.
Харин би энэ пүүз, үүргэвчээ хааяа ээлжиндээ биш өдөр бүр 2 жил тасралтгүй өмсөж ажил, хичээлдээ бүх хүнд ном, дэвтэрээ хийгээд хэрэглэж байгаа. Гаднаасаа харахад угааж цэвэрлээд өмсдөг болохоор цэвэрхэн шинэдүү харагддаг харин гутлаа тайлхаар дотор зөөлөвч нь элэгдээд урагдсан байгааг энэ зурагнаас харж байгаа байх гэсэн ч бусдаар ямар ч асуудалгүй өдөржин алхаад явсан ч хөлд минь эвтэйхэн болохоор солиод шинийг авах зөндөө боломж байсан ч өдөр бүр энэ пүүз үүргэвчээ л хэрэглэдэг ( хэрвээ би монголд байсан бол ийм болсон гутал цүнхээ хэзээ ч хэрэглэхгүй гэх байсан байх ) бас энэ үүргэвч пүүзтэйгээ олон сайхан газруудад аялж олон ажил амжуулсаар байгаа.
Яагаад үүнийг бичсэн бэ гэхээр одоо эргээд харахад монголд байхдаа зарим тал дээр дэндүү тэнэг байсан санагддаг юм! ! жаран хөлт шиг нэг хөлөнд хичнээн арав, зуун гуталнууд бас баярт явах гэж байгаа юм шиг гэр дүүрэн өчнөөн арван ганган хувцаснууд мэдээж хийдэг ажил бусдыг хүндэтгэж гоё сайхан хувцаслах нь зөв ч монголчууд бид хэт их өнгөнд анхаарч өмссөн зүүсэн эд хэрэглэл унаж байгаа машин хэрэглэж байгаа утасны дугаар хүртэл зиндаатай тэгсэн хэрнээ тийм харагдаж байгаа шигээ баян улс уу ? Гэхээр дэлхийн одоогийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд байдаг .
Америкт сурч амьрдарч байгаа энэ хэдхэн жилүүдэд олон сайхан хүмүүстэй таарч ярилцах боломж гарсан, тэд нэг л зүйлд гайхаж шоолонгуй ярьсан зүйл нь байнга санаанд тод байдаг тэр нь Солонгосчууд хөлсний нэг өрөөнд 5,6 лаа шамбааралдаж өрөвдмөөр амьдардаг хэрнээ хамгийн үнэтэй машинуудаас өндөр зээлээр авч, ижил оронтой дугаар барьж, үнэтэй брэндийн хувцас цүнх гутал гээд өмсөж зүүдэг гэвч үнэн хэрэгтээ амьдрал нь үнэхээр хэцүү мэдлэг боловсрол дутмаг байдаг яагаад тийм байдаг юм болоо гэж тэднийг шоолж инээхэд яг манай монголын амьдралыг адилхан хэлж байгаа юм шиг санагдсан. Харин Америк
гайгүй сайхан амьдралтай мэдлэг боловсролтой хүмүүсийг гаднаас нь харахад энгийн 5$-10$ подволк өмссөн, приус машин унаад энгийнээс энгийн зарим нь бүр гудамжны хүмүүс шиг ( homeless ) харагдах нь олон гэвч гэр нь хамгийн тохилог хаусанд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай тавтай сайхан амьдардаг мундаг бизнесмэн эрчүүд мөн эмэгтэйчүүд байдаг тэгээд харьцаад ярилцаад суухад толгой дүүрэн мэдлэг боловсролтой хүмүүс байдаг. Тийм болохоор тэд Азийн орнуудын энэ хачин хоосон байж баярхсан занг хэзээ ч ойлгодоггүй байх. Мэдээж ажил мэргэжлийн шаардлагаар ганган чамин хувцаслах хүндэтгэлтэй хандах ёстой зүйлс байлгүй яахав хаана яаж хувцаслахаа харах нь хамгийн зөв! гэхдээ хүнийг өмссөн зүүснээр харж ялгаж харьцдаг, барьсан утасны дугаар , унасан машин гэх мэт зүгээр өнгөнд ач холбогдол өгдөг энэ өчүүхэн бодол өөрчлөгдөөсэй гэж олон зүйлсийг харах бүрд бодогддог болохоор санал болгон бичиж байгаа юмаа авах зүйлсийг нь аваад хаяхийг хаяна бизээ! Шинэ үеийн монгол залуус өөр үзэл бодолтой хөдөлмөрч дайчин ихийг хийж бүтээнэ гэж бүрэн итгэдэг.
2017 он 10 сар 09 АНУ
О.Цацрал
зочин · 2017/10/13
Ийм нийгмийг хэн сонгосон хэн бие болгосон бэ Монголын ард түмэн тэд өөрсдөө сонгосон болохоор хохь нь гэлтэй. Монгол улс 27 жил Ломбардизм маягаар явлаа. Манайхаас бусад орон бол арай өөр өнцөгөөс харж байгаа . Төрд шургалсан хэдэн нөхөдөөрөө тахин шүтэж амьдрахаас өөр гаргалгаа байхгүй бололтой. Монгол улс баялагийн хараалд өртсөн улс бид Норвег Исланд Дани хэмжээний аз жаргалтай байх боломж хэзээ ч заяахгүй нь лавтай тэдэн шиг ард иргэддээ баялгийн тэгш хувиарлалттай. ард иргэдээ түрүүнд харсан иргэд нь ямар нэгэн хямралгүй айх аюулгүй эрүүл саруул амьдарч байх
зочин · 2017/10/13
Төр шургалсан хулгайч луйварчин авилгач наймаачин нарт ард иргэдээ бүр бодлогоор нь ядуу байлгах энэ их өр хэн бий болгов . Өнөөгийн Монгол тэр чигээрээ ард түмэнээ /Ломбардизм /маягаар шулаж байгаа нь бодит үнэн эцэст нь хэн хожив мэдээж цөөнх гэр бүл
зочин · 2017/10/13
өнөөгийн монголын бодит үнэн бол /Ардчилал эрх чөлөө эрх чөлөөт ертөнцийг / эргэлт буцалтгүй сонгосны ачаар жирийн ард нь Африкийн нохой амьдралаас ч долоон дор амьдарч байгаа нь ердийн үзэгдэл мэт Төр гарсан хулгайч луйварчин авилгач наймаачид нь жишим ч үгүй байх юм. Төр гарсан хулгарууд бялуугаа яаж хуваахаа мэдэхгүй нэгийхээ ар нуруу руу нь хутга зоохоос наахнуур л наад чинь жирийн хөдөлмөрчин ард иргэд нь зүсэм талхны төлөө амиа өгөхөөс наахнуур байх жишээний энэ бол бодит үнэн Төрд гарсан хулгарууд ард иргэдээ та бүхэнд /Ардчилал эрх чөлөө чөлөөт ертөнцийн бие болгож өглөө / бид энэ хамаагүй энэ бол та бүхний сонголт болохоор хохь нь тэгээд нохой амьдралаараа байцагаа тэгэх тусам бидэнд ашигтай яагаад гэвэл монголчууд энэ амьдралыг хүссэн учираас л тэр