Цалингаа нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдлээ
2017/10/14
Цалингаа нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдлээ. Цалингаа нэмүүлэх тэмцэлд соёл урлагийнхан нэгджээ. Соёл урлагийн ажилтны дундаж цалин одоогоор 563.4 мянган төгрөг бөгөөд 2014 оноос хойш нэмэгдээгүй аж.
Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд тэд цалингаас өөр урамшуулал, хөнгөлөлт эдлэдэггүй гэнэ. Түүнчлэн соёл урлагийн салбарын ажилтнуудын 90 хувь нь банкны зээлтэй аж.
Ингэснээр цалин нэмүүлэх тэмцэлд эрүүл мэнд, боловсрол, соёлын сарбарынхан нэгдээд байна. Тэд ирэх оны нэгдүгээр сараас цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ сарын 16-ны 13.00 цагаас ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд жагсаал зохион байгулахаа албан ёсоор мэдэгдлээ.
Яг зөв · 2017/10/16
Урлагийнхан бол самбаатай нэгэн нь давхар орлого олох боломжтой байдаг байх. Гэвч тэнд ажилладаг бусад ажилчид нь мөн музей, номын сан гээд маш олон соёлын байгууллагын ажилчид бас байдаг юм шүү. 563.0 гэх боловч үйлчилгээний ажилчдын цалин өнөөдөр 380.0-450.0-ын хооронд л байна. Эндээс татвар, даатгал гээд хасагдаад үлдсэн нь гар дээр ирж байгаа. Барилга хүнд хүчир ажил л гэх юм. Үнэндээ оюуны хөдөлмөр түүнээс ч их ядардаг салбар гэдгийг мэддэггүй бололтой.
зочин · 2017/10/15
Зөв ялангуяа номын санчдын цалин хамгийн бага ш дээ
Зочин · 2017/10/14
энэ тэнэгүүд өөрийн мэдэлгүй улс төрчдийн тоглоом болоод дууслаа ,наадах чинь Хүрэлсүхийн өөдөөс сөрсөн базаа хийсэн сөрөг фракцын ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой