Нийслэлийн зарим албан тушаалтан АВЛИГА авч байгаад үйлдэл дээрээ баригдсан уу?
2017/10/20
Нийслэлийн төр захиргааны төв байр буюу “Хангарьд” ордноор уржигдар буюу аравдугаар сарын 18-ны үдээс хойш болсон учир битүүлэг үйл явдлын талаар сэм ярьцгааж, бие биеэсээ асууж лавлацгаажээ. “Хангарьд” ордны наймдугаар давхарт хууль хяналтын байгууллагын хүмүүс ирж ажиллаж, бичиг баримт, битүүмжилсэн эд зүйлсийг ачиж авч явсан гэнэ.
Наймдугаар давхарт байрладаг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргийг АТГ үйлдэл дээр нь барьсан гэж эх сурвалж хэллээ. Энэ талаар тодруулахаар хандсан боловч АТГ албан ёсоор мэдээлэл өгсөнгүй.
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Дотроо Захиргааны тасаг, Санхүү аж ахуйн алба, Үйлчилгээний болон Инженер техникийн гэсэн гурван албатай. Төрийн албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл байдлыг хангах чиг үүрэгтэй.
Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд дээд зэрэглэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх зэргээр сүүлийн үед үйл ажиллагаагаа өргөжүүлж иржээ. Ажилчдынх нь 80 гаруй хувь нь үйлчилгээний ажилтан бол удирдлагын бүтцэд цөөхөн албан тушаалтан байдаг юм байна.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Zochin · 2017/10/23
Odonchimeg gedeg naad mal chine ali orsnoosoo hoish l idej uusan hogiin shunaliin deb bgaa ym ter vnetei bair ni ch gesen ulsiin mongo huraaj abah heregtei shvv
Зочин · 2017/10/20
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив