НӨАТ: 500 сая төгрөгийн АЗТАН тодорлоо
2017/10/23
НӨАТ-ын сугалааны өнөөдрийн тохиролд 500 сая төгрөгийн супер азтан тодорлоо. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл супер сугалаанд азтан тодроогүй байсан билээ.
Мөн тус сугалаанд 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо.
Тохиролд 18761051 дугаар тодорсон бөгөөд
500 мянган төгрөгийн 122
100 мянган төгрөгийн 1184
20 мянган төгрөгийн 11745 баримт тохирлоо.
Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгана уу.