Уяач гэдэг энэхүү шинэ цагийн феодалууд монголын хоцрогдлын туйл болж байна
2017/10/23
Саяхан урд хөршөөс автобустай буцаж явсан манай шинэ цагийн феодалууд болох уяачид хамт явсан зорчигч охиныг амнаасаа архи уу гэж шахжээ. Дээрээс нь өөрсөдтэйгээ хамт мөөрөлдөхийг шаардсан бололтой юм. Үүгээр зогсохгүй дууч эмс аятай өвөр дээр нь суугаад ая дуу өргө гэж дарамталсан талаарх шуугиан нийгэм даяар гарлаа.
Охин холын замд хөлчүү эрчүүдийн өмнө хүчгүйдэж аргагүйн эрхэнд аавыгаа дуудаж цагдаа сэргийлэхдээ тулсан юм билээ. Гэтэл өөрсдийнх нь хүслээр өвөр дээр нь дуулж суусангүй гэж, амнаас нь архи уусангүй гэж залуу сайхан охиныг элдэв дээдээр доромжилж байна.
Монгол хүн мөртлөө ёс заншлаа мэдсэнгүй гэдгээр далайлган эмэгтэй хүнийг нийгэм даяар ичгүүр сонжуургүй хэлэх хэлэхгүй үг чулуудлаа. Тэдний бодлоор айлын сайхан охин архины эхүүн үнэр үнэртүүлсэн хэдэн уяачтай хамт наргиж дуулж хуурдах ёстой байсан юм байх аа. Тэгээгүйнх нь төлөө цахим сүлжээ ашиглан нийгэм даяар шившиглэх юм. Өөрсдийн булайгаа хаацайлахын тулд монгол ёс заншил мэдэхгүй, одооны энэ хүүхнүүд үү гэж ирээд амныхаа зоргоор хашхирч байна. Уяачдыг харангуутаа л өмхий амнаас нь гулгитал архи уугаад, өвөр дамжиж дуулаад явж байх ёстой юм гэнэ. Тэгвэл ёс заншлаа дээдэлсэн болох байжээ. Би л лав ийм ёс Монголд байдаг гэж дуулаа ч үгүй юм байна. Ах зах хүний өвөр дээр үсэрч очиж суугаад хоолой мэдэн чарлавал Монголоо дээдэлсэн болдог юм уу. Ийм утгагүй, увайгүй зүйл ярьсан хэдэн уяач Монголын хоцрогдлын туйл боллоо. Гэтэл тэдний ярьдаг өнөөх ёс заншил нь юу билээ дээ. Уяачдын хувьд эмэгтэй хүнийг элдвээр доромжилно гэдэг монгол ёс юм байх аа. Эмэгтэй хүн морины уяан дээр очиж болохгүй гэдгээс эхэлнэ. Өөр юу юу ч билээ баахан утгагүй олон зүйл ярьдаг. Ер нь явж явж хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан, тэрийгээ ид бах болгосон анги давхарга бий болох нь. Түүнийгээ бүр нийгмийн үзэгдэл болгож байна. Үнэндээ уяачид Монголын хоцрогдсон үзэл бодлын туйл болж гүйцлээ л дээ. Тэдний бодлоор эмэгтэй хүн махнаас өөрийг идэхгүй, айрагнаас өөрийг уухгүйгээр гэртээ хүүхдээ гаргаад хэвтэж байх ёстой юм гэнэ. Бүр цаашлаад усанд ч оролгүй явж байх ёстой бололтой. Тэд эмэгтэй хүний эрхийг зөрчиж болох ямар л арга байна тэр болгоныг хэрэглэх гэж бүр чичирдэг боллоо. Түүгээр зогсохгүй монгол ёс заншил гэж эндүүрээд байх юм.
Ер нь бол уяачид өөрсдөө эмэгтэй хүнээс биш гүүнээс төрсөн мэт аашилдаг. Эмэгтэй хүнтэй харьцаж буй харьцаа нь цаанаа нэг хөдөөгийн аархсан баяны шинжтэй, зарц хүүхэндээ хандаж буй мэт хандлагатай. Тэр болгоныгоо ёс заншлаар халхалдаг болчихож. Баяны хүүхдийг цувуулаад, угаадсаар нь хооллоод, далласан газар нь далд орж, далайсан газар нь ил гарч байх ёстой гэх өчүүхэн бодол л тэдний толгойд байна. Эмэгтэй хүнийг өөрсдийнх нь хүүхдийг гаргаж, согтуу найз нарынх нь хүслийг хангадаг феодалын зарц хүүхний хэмжээнд сэтгэж байгаа нь тэдний сэтгэхүйн цар хүрээг л харуулж буй хэрэг.
Ер нь хуучин соц нийгмийн үед уяач гэсэн ганц хоёрхон хүн улсын баяр наадмаар л гарч ирдэг байсан гэнэ лээ. Тэр нь 1990 оноос өмнө гэсэн үг шүү дээ. Уяачдыг нийгэм даяар энэ нэг муу морь уядаг ухаантай юм гэсэн шүү байдлаар хардаг, үнэлдэг байсан. Сумын хэмжээнд ганц хоёрхон хүн л уяач сэтэртэй байж. Тийм байсан гэдгийг ном зохиолоос уншиж байлаа. Улсын наадамд морь нь түрүүлсэн гээд нэг их хөлс, хомоол үнэртүүлсэн хүмүүс явдаг байсан гэдэг. Наадамд ирээд буцахад нь Туулын урд замаар хотоос гарахыг зөвшөөрдөг, бусад үед хотын төвөөр морьтой явахыг хүртэл хориглодог байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд тэд шинэ цагийн феодалууд болчихлоо. Одоо үед хоцрогдол, бүдүүлгийн туйлыг уяачдаас хардаг болох нь. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үзэгдэл болтлоо томорч байна. Ингэж үзэгдэл болоход улстөрчдийн нөлөө их бий. Нэг их ард түмэндээ хайртай хүн болох гэж, нэг их монгол хүн болох гэж жүжиглээд моринд ач холбогдол өгөөд байна. Энэ их жүжиглэлтээс үүдэлтэйгээр уяачид оодорч байгаа. Харанхуй, дундад зуун руу орохыг уриалсан хэсэг нөхөд цол гуншингийн төлөө үхэлдэцгээж байгаа нь инээдтэй.
Сумын алдарт уяач л гэнэ, аймгийн манлай л гэнэ, улсын тод манлай ч гэх шиг. Учиргүй морин толгойтой отог жинст малгай сагсалзуулсан баян тарган ч гэж жигтэйхэн хүмүүс болчихлоо. Баян тарган болохоор нь залуус уяач болж хурдан морь сонирхвол баяждаг юм байна гээд буруугаар төсөөлчихдөг. Ер нь тэгээд улстөрчид хурдан морь руу хошуурдаг нь хулгайн мөнгөө угаах гэсэн арга, заль шүү дээ. Нэг их үнэтэй адуу авч монгол морийг үнэд хүргэж байгаа мэт нийгэмд харагддаг мөртлөө цаагуураа мөнгө угааж буй л хэлбэр. Үнэн хэрэгтээ уяачид Монголын нийгэмд муу жишиг үзүүлж байна. Сургуульд сурах хэрэггүй, эрдэм боловсрол, шинжлэх ухаан огтоос хэрэггүй мэт ойлголт төрүүлж байгаа. Тэдний хувьд хэдэн морьтой байхад л амьдрал болоод явчих юм шиг ойлголт төрүүлсээр удаж байна. Бөхчүүд, лам, бөө нараас ч илүү утгагүй, балай сүжигтэй. Морь уяж байхдаа усанд ордоггүй гэх шиг юм яриад зунжингаа хир, шиврээ ханхлуулаад явж байдаг. Тэдний зэрлэг цэнгэлийн хөлд хичнээн зарцынх нь хүүхэд амь эрсэдсэн бол доо. Шинэ цагийн феодалуудын зугааг гаргах гэж хичнээн хүүхэд амиа алдаж, хэдэн эмэгтэй хүслийг нь хангаж байна вэ. Саяхныг хүртэл уяачид хоорондоо л сүйд болцгоодог байсан. Тэр нь одоо бүр халиад орчин үеийн соёлч, боловсон хүмүүсийг өөрсөд шигээ болгох гэж оролдож эхэллээ. Монголын залуучууд эд нар шиг байж болохгүй.
Тэр охин ямар тэдний зарц биш, юу гэж эд нарын амнаас архи ууж дуулаад сууж байх юм. Гэтэл бурууг нь дэлгэхээр түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй болтлоо атаршиж омогшдог болсон байна. Монгол бол хуультай улс. Саяын болсон үйлдэл жинхэнэ утгаараа бэлгийн дарамт. Бэлгийн дарамт гэхээр заавал тэнэг харцуулын ярьж буй шиг эвцэлдэхийг хэлдэггүй юм. Эмэгтэй хүнийг өөрийн эрхшээлд байлгахыг хэлээд байгаа юм. Хүйсийн хувьд өөрөөс нь дорой эмэгтэй хүнийг эрхшээлдээ байлгаад, дээрэлхэж дарамтлахыг хэлдэг. Уяачдын үйлдлийг яаж ч харсан бэлгийн дарамт байсан. Хэдэн сагсуу уяачдын зугаагаа гаргах гэсэн бэлгийн дарамт мөн байлгүй яахав. Доромжлуулсан эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн гэж гомдол гаргах хэрэгтэй. Цагдаа, шүүхийнхэн торгох хэрэгтэй. Хуучин зарц нараа дээрэлхээд доромжилдог байсан бол одоо мөрөөрөө явж байгаа охидыг хүртэл зүгээр байлгахаа байх нь. Үнэхээр бүдүүлэг байгаа нь үүнээс харагдаж байгаа юм.
Уяачдын холбоо ч гэсэн бүдүүлэг хар юмнуудаа өмөөрөлгүй охиноос, олон нийтээс уучлал гуйгаач. Битгий өөрсдийнхөө ноолдог хүүхнүүд шигээ дээрэлхэж тохуурхаад бай. Хамгийн зэвүүцмээр нь тэд эмэгтэй улсыг бузар булай мэтээр ойлгодог. Хүйсийн хувьд дорд гэж үзээд яасан ч болно гэж бодоод байна. Мөр дутуу, толгой дутуу гэж хардаг болохоор бүсгүй хүн богино ухаантай гэж ярьцгаадаг. Ийм яриа уяачдынх шүү дээ. Ер нь тэгээд анзаараад байхад эмэгтэй хүнд дээрэнгүй ханддаг үзэл санаа морь шүтсэн хэдэн харчуудаас гарах юм.
Одоо нөгөө эмэгтэйчүүдийн эрх яриад байдаг олон байгууллага дуугараач. Ядаж олон нийт рүү хандсан мэдэгдэл гаргах хэрэгтэй байна. Эмэгтэй хүнийхээ хувьд би тэр охиныг өмөөрнө. Монголд ёс заншил биш хууль үйлчилдэг юм шүү. Тэгээд ч эмэгтэй хүнийг дорд үзсэн үйлдэл болгоныг эсэргүүцэх хэрэгтэй байна. Эмэгтэй хүн сагсалзаад байгаа феодалуудтай адил тэгш эрхтэй. Нарийн яривал илүү ч эрхтэй байж мэднэ. Яагаад гэвэл үр хүүхдийг нь төрүүлж, өсгөж өгч байна. Тэгж их дээрэлхээд байдаг эмэгтэйчүүд чинь та нарыг төрүүлж өсгөсөн ээжтэй чинь адилхан хүмүүс байдаг юм шүү.
Б.САРАНЦЭЦЭГ
зочин · 2017/10/24
ингэж нийтэд нь халдаах хэрэггүй.
зочин · 2017/10/24
ингэж нийтэд нь халдаах хэрэггүй.
Зочин · 2017/10/24
ингэж нийтэд нь халдаах хэрэггүй.
Зочин · 2017/10/24
ингэж нийтэд нь халдаах хэрэггүй.
Зочин · 2017/10/24
ингэж нийтэд нь халдаах хэрэггүй.
Зочин · 2017/10/24
Үнэн.
Зочин · 2017/10/24
Уяач , бөх цөмөөрөө адил даа
Зочин · 2017/10/24
negen uyachiin naadmaar mashintai mori dagaj yavahdaa helj bui ugnuud n uneheeriin bulai sonsogdoj baisan.Boldogson bol naadam gedeg zuiliig ugui hiih yumsan.tegvel ene heden durakuud yugaaraa amidrah yum.
боогий · 2017/10/23
яг үнэн уяачид гэж адгууснаасаа дор адгууснууд болчихсон өөрийнхөө хүүхдийг бол үхэж байсан ч хурдан морь унуулахгүй хүний үрсийг өвлийн хүйтэнд ч хайрлахгүй өөрсдөө эхээс төрөөгүй малнууд байх л даа м.энхболдын хамсаатнууд
gombo · 2017/10/23
ta nar bol mongoloo aldsan mal adguusnuud oorsdoo jinhen dureeree bnshdee yaduu tarchig bgaadaa uls toroo buruutgasan archaagui yumnuud ta nariin hajuud uyach hun ymar tsog zolbootoi hiimoritoi baidag geech 1 hunii uildlees bolj ingej baidag tarhinii turaaltai yumnuud
Батука · 2017/10/23
Адууг адсага гэдэг шүүдээ. Мал дагасан хүн малын амьдралаар амьдарсаар мал болж хувирдаг.
Уяачид гэдэг чинь адсага, сэдрэг, хэдрэг шүү дээ
Болор · 2017/10/23
Амаараа алтан туурайт, хурдан буян гэж бурах мөртөө нөгөө гартаа хутга барьж адуугаа нугасладаг новнууд
Равжир · 2017/10/23
Уяачид гэж хийх ажилгүй, дэмий чээжээ өргөсөн норвшнууд шүү дээ
Хүннү · 2017/10/23
Ямар уяачид "гүүнээс" төрсөн мэт аашлаав? Хамаагүй худлаа юм бичхээ боль. Ямар ганцхан чамд л үзэг цаас байдаг биш.
Зочин · 2017/10/23
chi yuach uu?
zochin · 2017/10/23
unen unen. niigem iim l buduuleg bna.
zochin · 2017/10/23
ter ohin zugeer mongo tolood yabdag busaaryabsan bol yabch iim baidald orohgui bailaa`` gemer , zugeer unegui yumiig dagad bas yum irne , ene horboo deer unegui zuuil bhguish te bugd tolbortei er bol gende ch bii gonodoo bii, yah gej unegui yabah gesiin tegher uneguii suulagasn yum yum chini busdiin aigiig dagah heregtei bolno , mongo tolood yabsan bol iim baidal ali ali tald uusehgui gej haraj bna
Баагий · 2017/10/23
энд буруу худлаа юм юу байгаа юм бэ зүгээр ерөнхий үгээр бичигч рүү л дхйраад байна харин энэ дотор яг тэр нь худлаа байна гээд нэг бичвэрийг нь заагаадах л даа олдохгүй л дээ энд худлаа юм бичээгүй байна бүгд үнэн гэж би л лав итгэж байна,харин зөв бурууг нь хүмүүс өөрдөө шүүг
дарваан хар мэтийн хувалзнуудын захиалга байх л даа. Элгийн нийтлэл байна. Ийм судалгаагүй нийтлэл бичээд сууж байгаадаа ич.Сэтгүүлч нэртэй үгээр бие үнэлэгч нар · 2017/10/23
Дарваан хар мэтийн хувалзнуудын захиалга байх л даа. Элгийн нийтлэл байна. Ийм судалгаагүй нийтлэл бичээд сууж байгаадаа ич.Сэтгүүлч нэртэй үгээр бие үнэлэгч нар.
нэгэн эмэгтэй · 2017/10/23
нэг хэсэг хүний үйлдлээр битгий нөгөө бусад хүний эрхийг хөндөж нэрийг битгий харлуул чи,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,