ЦЕГ-ын даргад маяктай тэрэгнүүдийг цэгцлэх үүрэг өгчээ
2017/10/27
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаан 13.00 цагаас эхэлсэн бөгөөд ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг түүний оронд томилсон.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын шинэ даргад гэрлэн болон дуут дохиотой авто машинуудыг арваннэгдүгээр сарын 15 гэхэд цэгцлэх үүрэг даалгавар өгчээ. Тэрээр танил талаа ашиглаж, дарга тойрсон хүрээлэл харуулж замын хөдөлгөөнд саад учруулдаг, зүй зохисгүй аашилдаг маяктай авто машинтай нөхдүүдийг цэгцэлж хууль дүрэм мөрдүүл хэмээсэн байна.
Цагдаа · 2017/10/28
Тэгмээр дээ . Салаавч маякуудыг цэгцлэх нь зөв шүү. Одоо цагдаагиин хочин хурандаа нарыгаа журамлачих хогын савнууд .цагдаа боловсон хүчнии бодлогоо сайжруул баатаржав чингис энхтөр гм хөгширсөн бугширсан доль цохисон шаарнуудаасаа өөр хүнииг бодлогоор бэлдэх хэрэгтэй шүү цагдаа улс төриинхнии хумс байж хэрхэвч болохгүй