Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хуваарийн дагуу сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт, хуваарийн дагуу 11 дүгээр сарын 3-наас буюу ирэх баасан гарагаас эхлэх юм.

Нэгдүгээр ангийн сурагчид зарим жилүүдэд хоёр долоо хоног амарч байсан бол энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адил нэг долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.