"Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү!"
2017/11/12
Ч. Ганхуягыг мундаг залуу гэж хүндэлж явсан үе бий...
Монголд зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийг санаачилж, дэмжиж, энэ талаар ярьж байгаа хүмүүсийг Ганхуяг маань "элий балайгаар" нь дуудаж. Өндөр хүүнд хүүлэгдэж олдог цөөн хэд нь хүүнд явж амьдрал нь ирээдүйгүй болж байдгаа барьцаанд хураалгах гэж буй хэдэн зуун мянган иргэдийн амьдралыг мэдэхгүй дээ ингэж хэлэв үү? Үгүй л болов уу, учир нь энэ хүн маань өөрөө сарын 4%, нийлмэл хүүтэйгээ жилийн 60% хүүтэй зээл олгодог бизнестэй хүн. Нээх сүрхий эдийн засгийн онол, зах зээлийн зарчим яриад байгаа юм болов уу гэсэн чинь өөрийнх нь бизнесийн ашиг орлого нь буурчих гээд сандраад яваа хүн аж!
Ингэж болохгүй ээ Ганхуягаа! Бизнес хийж болно, жаахан ёс зүйтэй бай! Хүүлж болно, гэхдээ хүмүүст жаахан хүнлэг ханд! Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү! 60% бол аль ч улсын хуулиар хүүлэлтэд тооцогдоно, ийм хүүтэй зээл олгосон бол шууд эрүүгийн гэмт хэрэгт татагддаг. Харин ч хуульгүй Монголд хэдэн жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэлээ. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн түүчээ нь болсон Америк улсад хүртэл банкны зээлийн дээд хүүг жилийн 8%-с хэтрүүлж болохгүй гэж хуульчилсан байдаг юм. Хүмүүсийг элий балайгаар нь дуудахаасаа өмнө хэдэн зүйл сөхөөд харчихгүй яав даа!
Жич: Хүүлэлтийн эсрэг хуулиар чиний 60% хүүтэй зээл олгох эрхийг чинь авахгүй ээ. 60% хүүтэй зээл олгож болно, гэхдээ тийм хүүтэй зээл олгохоор бол "Банк бус санхүүгийн байгууллага" гэдэг статусаа төрд нь буцаагаад өгчих! Ломбард эсвэл хувь зээлдэгч болоод 60% хүүтэй зээлээ олгоод явах чинь чамд нээлттэй үлдэнэ! Төрийн нэр барьж 60% хүүтэй зээл олгож болохгүй л гэсэн хууль!
Зочин · 2017/11/13
битгийн худлаа шаагаад байгаач 2017,08 сарын мэдээгээр 5,4 хувьтай л байна лээ шдээ Олон хүнд хэрэгтэй 1 юм хийх гэхээр дандаа ямар нэг юмаар айлгах санаатай юу. Сдакууд
Зочин · 2017/11/12
ta nar oorsdoo bank sanhuu erheldeggui baij hudlaa tom tom ym yriad bgaach yugaa ch medhgui nusan tagnuud baij .chdhgui bol bitgii zeel avch hynd gai bolj bai chadaguud ni avad ymaa hiiged yvsar irsiin delhiin haa saigui l iim bna.
Зочин · 2017/11/12
1, хүүгийн хэмжээг цэвэр зах зээл өөрөө тогтоодог Адам смит. 300 жил урт хугацаа ч монголд сүүлийн 27 жил гэхээр арай ойлгох болоогүй ч юмуу. 2, инфляц 2 оронтой байхад ямар тэнэг нь 5-6 хувийн хүүтэй зээл өгөх үү. Бурхан, женко 2 л тийм бага хүүтэй зээлийг монголд гаргаж чадах бх. Хэрэв 5-6 % хүү жилийн заа болдог биеэлдэг бол монгол диваажин айн. 2 гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ зүүднээсээ сэрээд кармандаа гараа хийгээд нусаа татаад гадаа гар да Бодит амьдрал тавтай морил. 3. 60% хүү гэд зураг тавьж ямар тэнэг нь мөнгө хүүлэгчээс хамгийн ихдээ сарын 3,5 % зээл авна. Битгий поп поп юм яриад бай.
Зочин · 2017/11/12
1, хүүгийн хэмжээг цэвэр зах зээл өөрөө тогтоодог Адам смит. 300 жил урт хугацаа ч монголд сүүлийн 27 жил гэхээр арай ойлгох болоогүй ч юмуу. 2, инфляц 2 оронтой байхад ямар тэнэг нь 5-6 хувийн хүүтэй зээл өгөх үү. Бурхан, женко 2 л тийм бага хүүтэй зээлийг монголд гаргаж чадах бх. Хэрэв 5-6 % хүү жилийн заа болдог биеэлдэг бол монгол диваажин айн. 2 гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ зүүднээсээ сэрээд кармандаа гараа хийгээд нусаа татаад гадаа гар да Бодит амьдрал тавтай морил. 3. 60% хүү гэд зураг тавьж ямар тэнэг нь мөнгө хүүлэгчээс хамгийн ихдээ сарын 3,5 % зээл авна. Битгий поп поп юм яриад бай.
t · 2017/11/12
Elii balai medrel muutai hun yum bn.niigmiinhog shaar.aimar olon ard irged zeeliin huund yaduurch bn.olon niiteeree yaduurch bga uchraas mash olon hun tur zasagtaa handan huseltee yavuulsan yum bn lee.tegeed iim arga hemjee qvcu bga yum.ard tumen uguireh yosgui za.
Хохирсон амьтан · 2017/11/12
Харин АНУ шиг зээлийн хvvтэр болмоор байна ш дээ. Зээлийн хvv бага байх тусмаа тереес зохицуулалт шаарддаггvй юм бишvv. Америкчууд зээлийн хvvндээ vcрээд л 3% телдег гэж дуулдсан. Тэгвэл сарын 0,25%-ийн хvv телбел манайханд гайгvй ш дээ. Ийм боломж бидэнд байгаа гэж эдийн засагчид ярьдаг
Уянга · 2017/11/12
Үнээн. Энэ ганхуяг ядарсан иргэдийн амь амьдралаа өөд нь татах гэсэн хүсэл дээр мөнгө хүүлж хүүгээр нь тансагладаг. Хүүг нь өгч бгаа иргэд нь зайлуул хоногийн хоолгүй шахам хөдөлмөрлөдөг.
Балай амьтан · 2017/11/12
Телевизээр харж байсан. Энэ Ганхуяг балай амьтан байна лээ. Татварыг дэмжигч социалист юм билээ
Балай амьтан · 2017/11/12
Телевизээр харж байсан. Энэ Ганхуяг балай амьтан байна лээ. Татварыг дэмжигч социалист юм билээ.
Зочин · 2017/11/12
Талхны үнэ судлаад ийи бодол ирж ирсэн байхаа! Талхны үнэ 60% нэмэгдсэн болохоор
Зочин · 2017/11/12
ЯГ ЗӨВ